ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын Япон улсад хийж буй албан ёсны айлчлалын эргэн тойронд
Зам тээвэр барилга хот айгуулалтын сайд Х.Баттулга Япон улсын гадаад харилцааны сайд Мацүмотогийн урилгаар энэ сарын 19-22-нд арлын Япон улсад албан ёсны айлчлал хийж байна.
Дэлхийд алдартай Panasonic-ийн танилцуулах төвд зочлов
Panasonic "Ideas for Life." буюу “Амьдарлын чухал санаанууд” хэмээх алдартай уриатай эл брэнд Японы электрон бараа үйлдвэрлэгч Мацушита Электрик Индастрал (Matsushita Electric Industrial) компанийн хамгийн алдартай брэнд юм. Энэхүү брэндийн нэрэн дор Мацушита плазма (Plasma), LCD дэлгэц, DVD тоглуулагч, бичигч, Blu-ray диск тоглуулагч, мэргэжлийн болон сонирхогчийн дижитал зургийн аппарат, видео камер, утас, зэрэг олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг дэлхийн тэргүүлэгч Японы хамгийн том электрон бараа үйлдвэрлэгч юм. Монголын төлөөлөгчид Panasonic ийн үйл ажиллагааг танилцуулах зорилгоор 2002 оны есдүгээр сард ашиглалтад орсон цогцолборт ирж бараа бүтээгдэхүүнтэй танилцлаа. Энэ төв хэрэглэгчдэд үйлдвэрлэлтэд нэвтрээгүй байгаа бараа бүтээгдэхүүнээ танилцуулж сурталчлан тэднээс санал бодлыг нь авах зорилгоор байгуулагдсан байна.
Уг танилцуулах төвд өдгөөг хүртэл дэлхийн 180 орчим орны сая гаруй хэрэглэгч ирж үзэж сонирхжээ. Монголын төлөөлөгчид ч Panasonicийн зургийн аппаратаас эхлээд үйлдвэрлэлд нэвтрээгүй олон шинэ бүтээгдэхүүнийг үзэж сонирхсон юм. Энэ жил 100 жилтэйгээ золгож байгаа нь Panasonic компани байгалийн гэрэл дулаан, усыг ашиглаж байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж байгаагаа тус төвийн төлөвлөлтийн хэлтсийн менежер Китамура Такаши хэлсэн юм. Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон Panasonicийн орон сууцны халаалтын шинэ шийдэл, утаагүй түлштэй эко автомашин зэрэг нь үнэхээр олны таашаалыг хүлээгээд байгаа юм. Panasonic компани улсынхаа гадаад худалдааны 35 хувийг эзэлж байна.