“Малчдын антенийг 10 дахин” хямд зардлаар шийдүүлэв
2011.02.08

“Малчдын антенийг 10 дахин” хямд зардлаар шийдүүлэв

Өмнө нь Монгол орон даяар телевизийн нэвтрүүлэг дамжуулж байсан сансрын зурвас өөрчлөгдсөнөөс үүдэн хөдөөгийн иргэд маань хуучин тавган антениа ашиглаж чадахгүйд хүрч, шинэ антенийг 240 мянган төгрөгөөр авах болоод байсан. Энэ асуудлыг малчдын амьдрал ахуйд дарамт багатайгаар, бага зардлаар шийдэх боломжийг эрэлхийлж, Засгийн газарт асуулга тавьж, судалж, тодруулсаны үр дүнд хуучин тавган антенитай айлууд шинээр өндөр үнэтэй антени авах шаардлагүй, зөвхөн 24000 төгрөгийн үнэтэй чиглүүлэгч, таваг хоёроо сольсноор телевизийн сувгуудаа үзэх боломжтой гэдэг нь тодорхой болсон. Ингэснээр малчдын гар дээрээс шинэ антени авахад зарцуулагдах байсан 40 гаруй тэрбум төгрөгийг хэмнэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.