Ж.Бат-Эрдэнэ: Цахим ертөнцөд нууц зүйл гэж байдаггүй
Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо технологийн салбарын 90 жилийн ойн өмнө үндэсний хэмжээний зөвлөлгөөн өнөөдөр эхэлж байна. Тус салбарт гарч буй шинэчлэл, харилцаа холбооны дэвшлийн талаар Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Танай салбарынхан энэ удаагийн зөвлөлгөөнөөр салбарынхаа бодлогыг тодорхойлсон төрийн хэмжээний баримт бичгийг хэлэлцүүлнэ гэсэн үү?
-Энэ сарын 25-26-нд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үндэсний зөвлөлгөөн зохион байгуулж байна. Салбарын үндэсний зөвлөлгөөнийг 1967 онд анх хийсэн юм билээ. Түүнээс хойш үндэсний хэмжээний уулзалт, зөвлөлгөөн болж байсангүй. Энэ удаагийн улсын зөвлөлгөөнөөр мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийн 2021 он хүртэл баримтлах төрийн бодлогын баримт бичгийг хэлэлцүүлэхээр бэлэн болгосон. Төрийн бодлогын баримт бичгээ танилцуулж, хэлэлцэх учраас салбарын ажилтнуудаас гадна бусад салбарын мэргэжилтнүүд ч түлхүү оролцох юм. Хамтарч ажилладаг гадаадын 40 гаруй байгууллагын 80 гаруй төлөөлөгч ирсэн.
Манай салбарын хөгжил зөвхөн салбартаа бус бусад салбарын хөгжилд техник тех нологийн дэвшил хэрхэн нөлөөлж, яаж хамтарч дэмжлэг үзүүлэх вэ гээд чухал ач холбогдолтой уч раас гадаад, дотоодын олон салбарын төлөөллийг оролцуулж байгаа юм. Баримт бичиг маань зөвхөн Монголын хэрэгцээг хангасан бус дэлхийн төвшинд хүрэх тухай асуудал учраас зочид төлөөлөг чид өөрсдийн салбарт тулгарч буй асуудал, бизнесийн хөгжил гээд олон зүйлийг танилцуулах юм.
-Танай салбар асар хурдацтай хөгжиж, өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж байна. Монголчуудаа энэ хөгжлөөс хоцроохгүйн тулд ямар ажил хийж байна вэ?
Бид “Нэг хүн-нэг компьютер” аяныг эрчимтэй эхлүүлсэн.
-Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр үйлчлүүлдэггүй хүн, хамрахгүй хүрээ гэж байхгүй. Зарим нэг статистик мэдээлэл хэлье. Монгол Улсын интернэтийн хэрэглээ 2004 онд 74 мега байлаа. Харин өнөөдөр 13 гега болж өссөн. Албан ёсны бүртгэлтэй интернэт хэрэглэгчдийн тоо мөн онд 40 мянга орчим байсан бол өнөөдөр хаягтай хэрэглэгч 500 мянга болжээ. Хаяггүй хэрэглэгчээ тооцвол энэ тоо сая гаруй болох байх. Бид “Нэг хүн-нэг компьютер” аяныг эрчимтэй эхлүүлсэн.
Эргээд тооцоод үзэхээр нэг хүнд ногдох компьютерийн тоо адил төвшний хөгжилтэй бусад оронтой харьцуулахад дээгүүр орсон. Түүнээс гадна бүх сум, суурин газарт гар утасны сүлжээтэй болох ажлыг эхлүүлээд Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж 21 аймаг, 360 суманд гар утасны сүлжээг нэвтрүүлж, 160 гаруй сумыг шилэн кабелиар холбох, суурин газрынхан тай адил малчид маань телевизийн олон сувгаар нэвтрүүлэг үзэх бололцоотой боллоо. Цаг үе, хөгжлөө дагаад мэдээлэл харилцааны дэвшил хурдацтай хөгжиж байгааг бид харж байна.
Цаашдаа бид мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний чанарт нь анхаарах хэрэгтэй болж. Манай салбарт ISO9000 стандарт мөрдөж эхэлсэн, дэлхийн хэмжээнд хүрч ажиллах бүрэн бололцоо, өрсөлдөөнийг даван туулах олон компани манайд бий. Хөгжил дэвшилтэй зэрэгцээд салбарын хүртээмжийн асуудлыг бид ярих хэрэгтэй болж байгаа. Манай салбарын сүлжээ Монголын нийт нутаг дэвсгэрийн 35-40 хувийг хамарч байгаа бол үндсэн үйлчилгээ нь нийт хүн амын 75 хувьд хүрдэг. Манай салбарын нэг онцлог нь хүн хаана байгаагаас үл хамаарч мэдээлэл авах, солилцох техник технологийн боломжийг бүрдүүлж өгөх шаардлагатай байдаг. Тэр дундаа хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдэд өндөр хурдны интернэт холбож өгөхийг гол зорилгоо болгон ажиллаж байна.
Цахим мэдээлэл аваад өнгөрөх бус авсан мэдээллийнхээ үр шимийг хүртдэг болох хэрэгтэй. Дараа дараагийн зорилго, зорилт маань энэ мэтчилэн үргэлжилж байна. Үүнтэй ч холбоотой Засгийн газар хоёр сарын өмнө “Өндөр хурдны өргөн зурвасын хөтөлбөр”-ийг баталлаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 360 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм. Энэ хөрөнгө оруулалт шийдэгдвэл хүртээмж, чанарын асуудлаа шийдэж, инновацын кадастрыг байгуулах боломжтой болох юм.
-“Өрх бүрт шуудан” хөтөлбөрийг Засгийн газраас саяхан баталсан. Энэ хөтөлбөр хэдэн жил хэрэгжиж, ямар асуудлыг шийдэх вэ?
-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд олон зүйл боловсруулах шаардлага гарч байна. Хамгийн наад зах нь хаягжилтын асуудал тулгардаг. Үүнийг дагаад хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байгаа учраас манай газарт хууль боловсруулах Ажлын хэсэг байгуулан ажлаа эхэлсэн. Хаягжилт зөвхөн нийслэлийн бус Монгол Улсын асуудал учраас энэ хөтөлбөрийн хүрээнд хаягжилтыг тодорхой болгож, үнэн мэдээллийг бүр дүүлэх юм. Хөтөлбөрөө дагаад хэрэгж үүлэх ажлын төлөвлөгөө хамт батлагдсан. Төлөвлөгөөнийхөө дагуу 2015 он хүртэл ажлаа хийх болно.
-Өргөн зурвасын үйлчилгээ гэж чухам юуг хэлээд байгаа юм бэ. Ямар давуу талтай вэ?
Манайд өнөөдөр гар утас хэрэглэгчдийн тоо 2.4 сая, идэвхтэй хэрэглэгч нь 2.2 сая гаруй байна. Энэ нь нэг хүнд ногдох телефон цэг өндөр байгааг харуулж байна.
-Манайд өнөөдөр гар утас хэрэглэгчдийн тоо 2.4 сая, идэвхтэй хэрэглэгч нь 2.2 сая гаруй байна. Энэ нь нэг хүнд ногдох телефон цэг өндөр байгааг харуулж байна. Хэрэгцээ, шаардлага байгаа учир өргөн зурвасын сүлжээ байгуулаад өгчихвөл цахим үйлчилгээг бүх салбарт түлхүү хэрэглэдэг болно. Цахим татвар, цахим даатгал гээд үйлчилгээний бүх салбар өргөжин хөгжиж байна. Асар хурдтай хөгжиж байгаа энэ салбарыг бид гүйцэж, хэрэглэх боломжийг нь нээж өгөх ёстой юм. Ингэхдээ бид хууль эрх зүйн орчныг сайн бүрдүүлж өгөх хэрэгтэй.
Мэдээлэл харилцааны салбарыг бусад салбартай харьцуулахад маш хурдацтай хөгжиж буйгаас гадна өрсөлдөөн ихтэй. Манай салбарын орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 11 хувийг бүрдүүлж, нийт орлого нь 500 тэрбумд хүрсэн. Хөгжил, өрсөлдөөний явц байдлыг харахад дотоодын нийт бүтээгдэхүүнд үзүүлэх хувь хэмжээ буурахгүй нь тодорхой байна. Манай улсын харилцаа холбооны салбарын үйлчилгээ маш хямд гэсэн судалгаа гар сан.
Гар утсаар зөвхөн ярьдаг байсан бол өнөөдөр хүссэн мэдээллээ сонсож, үзэж, интернэт ашиглан дэлхий нийтийн мэдээлэл авах боломж бололцоо бүрдсэн. Мэдээлэл авах гэж олон хэрэгсэл ашигладаг байсан бол одоо утас байхад л бүх талын мэдээлэл авч байна. Тэгэхээр манай оператор компаниуд дэлхийн хөгжлөөс хоцрохгүй, өрсөлдөх чадавхаа нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна.
-Дэлхийн хэмжээний компаниудтай өрсөлдөх боловсон хүчин, түүнийг бэлтгэх сургууль манайд хангалтгүй шүү дээ?
-Бид энэ асуудалд анхаарч боловсон хүчин бэлтгэх талаар бодлого боловсруулан ажиллаж байна. Манай салбар бусад бүх салбартай холбоотой болохоор тухайн салбарын боловсон хүчнийг бас анхаарах хэрэгтэй байгаа юм. Байгаль орчны салбарт ажиллаж байгаа хүн мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр ямар мэдлэг боловсролтой байх, эрүүл мэнд, нийгэм, хууль эрх зүй гээд бүх салбарт л хамаатай шүү дээ. Түүнээс гадна дэлхийн хэмжээнд тавигдаж буй шалгуурыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Мэдээлэл технологийн парктай хамтран таван жилийн өмнөөс Японы шалгуураар сургалт явуулж эхэлсэн.
Өөрөөр хэлбэл, Японы шалгуурыг давсан хүн энэ салбартаа дэлхийн аль ч улсад ажиллах эрхтэй болж байна гэсэн үг. Одоогийн байдлаар 30 гаруй хүн энэ эрхийг аваад байна.
-Мэдээлэл шуурхай авах боломжтой сайт манай улсад эрчимтэй хөгжиж байна. Зарим хүн сайтыг мэдээлэл авах хэрэгсэл болгохоос гадна хүн доромжлох хэрэгсэл болгож байна. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
-Цахим хэлбэрээр мэдээлэл авагч олшрохын хэрээр контентийн асуудлыг хэрхэх тухай асуудал тулгарч байна. Сайтаар дамжуулж хүнийг доромжлон, ул үндэсгүй гүтгэх асуудал газар авлаа. Тиймээс Харилцаа холбооны зохицуулах хороо үг шүүлтийн программ хийж байгаа. Хараал, доромжилсон үг оруулахг үй гэсэн үг л дээ. Бид бодлогоор зөв голдиролд нь оруулж өгөх ёстой. Хүмүүс нэг зүйлийг мэддэггүй бололтой. Хэн, хаанаас, юу бичиж байгааг олох маш амархан. Бичсэн компьютерийн IP дугаар, хаана байгаа, хэн түүнийг эзэмшдэг гээд зүй бус зүйл бичээд байгаа хүнийг олох хэцүү биш. Энд нууц нэг ч зүйл байхгүй шүү дээ. Хэдийгээр цахим ертөнц ч гэсэн бүх зүйл нь тодорхой байдаг.
-Тодорхой байдаг юм бол хариуцлага хүлээлгэдэг болмоор юм. Ингэвэл хүнийг гутаан доромжлох асуудал багасах юм шиг?
-Гэхдээ бид хариуцлага тооцохгүй л дээ. Бид та ийм техник технологи эзэмших эрхтэй, юу хүссэнээ хийх бололцоотой гээд эрх үүргийг нь хэлээд өгчихнө. Харин хариуцлагыг хууль хяналтын байгууллага тооцно.
-Зуун ямаанд жаран ухна гэдэг шиг хэт олон телевиз, сонин, радио байгуулагдаж, чанаргүй үйл ажиллагаа явуулж байна гэсэн шүүмжлэл дуулдах боллоо. Ингэхэд манай улсад хэдэн телевиз, радио байдаг юм бэ?
-Манай газар бүх асуудлыг зохицуулна гэвэл бас хүндрэлтэй. Бид хууль эрх зүйн хүрээнд хэрхэн зохицуулах ажлыг хийж, телевиз байгуулах гэж байгаа бол ийм шаардлага хангасан байх ёстойг сануулж, цаашид шаардлагатай хууль дүрмийг боловсруулж гаргах болно. Сонинууд Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлээд үйл ажиллагаа явуулдаг. Харин телевиз, радио манайд бүртгэлтэй. Сүүлийн үед сайтуудыг бүртгэж эхэлсэн. Өргөн сувгаар нэвтрүүлэг цацдаг 16 телевиз байдаг. Орон нутагт байгаагаа нэмбэл 100 орчим бий.
-Мэдээлэл дамжуулж байгаа, хамгийн дэвшилт техник технологи нэвтрүүлж байгаа аж ахуйн нэгжээ танай газар хэрхэн дэмжиж ажилладаг вэ?
-Манай салбарынхан биднээс мөнгө гуйгаад, дэмжээд өгөөч гэж ирдэггүй. Маш өрсөлдөөнтэй, хурдацтай хөгжиж буй салбар учраас бид шударга өрсөлдөөнийг нь зохицуулах боломжийг бүрдүүлээд өгчихвөл энэ салбарт ажиллаж байгаа 400 гаруй компани өөрсдийгөө аваад явах боломжтой. -Та харилцаа холбооны салбарыг тэргүүлж байгаа хүний хувьд ямар техник ашиглаж мэдээлэл авч байна вэ? -Манай салбарын гадаад харилцаа сайн хөгжсөн. Салбартаа хамаатай олон улсын хурал, зөвлөлгөөн болон гадаад түншээсээ мэдээлэл авна. Миний гар утас blackberry.
Утас, суурин болон зөөврийн компьютерээ ашиглаж интернэтээс шаардлагатай мэдээллээ авдаг. Энэ салбартаа ажилладаг хүний хувьд зөөврийн компьютер, Ipad гээд мэдээлэл авч болох бүх хэрэгслийг л ашиглаж байна. Мэдлэгт тулгуурласан эдийн засаг, мэдээлэлд түшиглэсэн нийгэм байгуулах нь бидний зорилго. Энэ жил манай салбарын 90 жилийн ой тохиож байгаа. Ажилдаа сэтгэл зүрхээ зориулан ажилладаг хамт олон, хамтарч ажилладаг бүх байгууллагынхандаа талархал илэрхийлье.