“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай” хуулийн төслөөр Нээлттэй сонсгол  боллоо
2011.04.20

“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай” хуулийн төслөөр Нээлттэй сонсгол боллоо

МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ хуулийн төслийн нээлттэй сонсгол боллоо. Сонсголоор хэлэлцэхээр товлосон “МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ” хуулийн төслөөр Нээлттэй сонсголыг 2011 оны 4-р сарын 20-ны Лхагва гаригт 15.00 цагт Төрийн ордоны Б зааланд зохион байгууллаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар сонсголыг нээж хэлсэн үгэндээ “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл батлагдсанаар төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал болон иргэд (хуулийн этгээд)-ийн мэдээлэл авах эрх, эрх чөлөөг хангах эрх зүйн орчин бүрдэх юм” гэж дурдав.

УИХ-ын чуулганы УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын 2011 оны хаврын чуулганаар хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу зохион байгуулсан тус Нээлттэй сонсголд УИХ-ын гишүүд, Нээлттэй нийгэм форум, Хууль Хүний Эрх төв, Монголын Тэргэнцэртэй Иргэдийн холбоо, Ардчиллын боловсрол төв, Хараат бус судалгааны хүрээлэн, Хүний эрх хөгжил төв, Эмэгтэй удирдагч сан, Филантропи Хөгжлийн төлөө төв, Глоб Интернэшнл байгууллага, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Цагдаагийн Ерөнхий газрын удирдлага болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Тус сонсголын үр дүнд “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай” хуулийн төслийн хүрээнд Нээлттэй сонсгол дээр гарсан саналуудыг нэгтгэн судлан үзэж хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт уламжлах юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.