Г.Баярсайхан: Дөрөв дэх засаглалаын дуу хоолой болж байгаа чөлөөт хэвлэл рүү ямар нэгэн байдлаар халдаж болохгүй
2010.09.02

Г.Баярсайхан: Дөрөв дэх засаглалаын дуу хоолой болж байгаа чөлөөт хэвлэл рүү ямар нэгэн байдлаар халдаж болохгүй

УИХ-ын гишүүний Ёс зүйн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.

ИРГЭД, ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛИЙНХЭН УЛСТӨРЧДИЙГ ХАРДАХ ЭРХТЭЙ
-"Нийгмийн толь" сониныг иргэний захидлыг нийтэлснийх нь төлөө шүүх буруутай гэсэн шийдвэр гаргаж, хариуцлага тооцоод байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Өнөөдөр чөлөөт хэвлэл Хамтарсан засгийн үед дөрөв дэх засаглалын үүргээ нэр төртэй биелүүлж байгаа гэж харж байгаа. Ийм улс төрийн тогтолцооны үед, чөлӨөт хэвлэл рүүгээ дайрна гэдэг байж болзошгүй зүйл. Хойд хөрш маань чөлөөт хэвлэлийнхээ амыг барьдаг, боодог гэх зэргээрээ халгаатай байгаа шүү дээ. Бид ийм байдал руу орох гээд байна уу гэдгээс их болгоомжилж байна. Монгол Улсад дөрӨв дэх засаглалын дуу хоолой болж байгаа чөлӨөт хэвлэл рүү ямар нэгэн байдлаар халдаж болохгүй гэж хувьдаа харж байна. Ямар ч иргэн, ямар ч улстөрч, ямар ч төрийн өндӨр албан тушаалтан санал бодлоо хэлэх, гомдлоо илэрхийлэх бүрэн эрхтэй. Үндсэн хуулиар олгогдсон энэ эрхийнхээ дагуу хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулж олон нийтэд хүргэх эрх нь нээлттэй чөлөөтэй. Бид тухайн иргэнийхээ санал бодлыг сонсох учиртай. Тухайн иргэн Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж болно шүү дээ. Өр нь иргэд, чөлөөт хэвлэлийнхэн улстөрчдийг хардах эрхтэй. Тэдэнд ийм эрх байх ёстой гэж бодож явдаг. Харин улстөрчид тэр хардлага, тавьж байгаа гомдол санал хүсэлтэд нь бодитой хариу өгдӨг л байх ёстой.

-Дээрх шүүхийн шийдвэрээс харахад чөлөөт хэвлэлийнхэн иргэний санал бодол, захидлыг нийтлэхийг хааж боосон хэрэг гэж үзэх хүн ч байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Сонин, хэвлэлүүд ямар ч мэдээллийг хуулийн хүрээнд гаргах эрхтэй. Тэр тусмаа иргэний санал бодол, иргэдийн захидлыг гаргасныхаа төлӨө хариуцлага хүлээх эсгүй гэж бодож байна. Энэ нь хэвлэл, мэдээллийн эрх чөлөөнд шууд халдаж байгаагийн илрэл. Тухайн иргэний захидлыг хуулийн хүрээнд судалж хариу өгөх, тухайн мэдээлэл гаргасан сонин хэвлэлтэй хариуцлага тооцох гэдэг чинь хоёр өөр асуудал.

-Иргэний захидал үнэн зөв эсэхийг тогтоогоогүй байж, нийтэлсэн хэвлэлийг буруутгах нь зөв шийдвэр үү?

-Энэ асуудлыг хөндвөл цааш нь олон зүйл сөхөгдөнө. Жишээлбэл, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлӨлт оруулах гэх мэт. Зарчмын юм зарчмаараа л явах ёстой. Энэ тохиолдолд хэвлэл мэдээлэл үүргээ гүйцэтгэж, иргэний санал хүсэлтийгнийтэлсэн байна. Бүх юм хуулийн хүрээнд явагдах ёстой.

ЗҮҮН АЙМГУУДЫГ ХАМРУУЛЖ АЖИЛЛАХААР "ЦЭЦЭН ХАН" ГЭСЭНКЛУБ БАЙГУУЛСАН
-Та Ардчилсан хүчний зүүн бүсийн чуулга уулзалтад оролцоод ирсэн гэсэн. Бүсийн чуулганаар ямар асуудлыг хэлэлцэв?

-Ардчилсан хүчний холбоо төрийн бус байгууллагын зүүн бүсийн уулзалт Сүхбаатар аймгийн Дарьганга суманд боллоо. Уулзалтаа Ганга нуурын хөвөөнд хийсэн. Чуулга уулзалтад зүүн бүсийн гурван аймгийн төлөөлөгчид ирж оролцлоо. Энэ үеэр зүүн бүсийнхэнд тулгарч байгаа асуудал, төр засгийн бодлого шийдвэрийн хэрэгжилт ямар байна, байгаль орчны асуудлын талаар хэлэлцүүлэг, чөлөөт ярилцлага өрнүүллээ. Сүхбаатар аймгийн хувьд цайр, нүүрс гээд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг газрууд цөөнгүй бий. Уул уурхайн үйл ажиллагаанаас болоод байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа зүйлүүд ажиглагдлаа. Гэхдээ Ганга нуурын ойролцоо ямарваа нэгэн уул уурхайн үйл ажиллагаа явагдаагүй мөртлөө нуурын гуравны хоёр нь ширгэжээ.

Ширгэх процесс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд эрчимтэй явагдсан байгаа юм. Яагаад ширгэсэнд эхлээд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Сүхбаатар аймгийн орон нутгийн засаг захиргаа нь Ганга нуурыг хамгаалах арга хэмжээг авч эхэлж байгаа юм билээ. Гэхдээ энэ 20 жилийн хугацаанд Ганга нуурыг эзэнгүй орхиж, нуур, зэгс шагшуурга руу адуу малаа оруулсаар иржээ. Ийм байдлаас болж Ганга нуурын эргэн тойронд 21 булаг шанд байснаас өнөөдөр нэг л үлдсэн байна. Зүүн бүсийн чуулга уулзалтын үеэр Ганга нуур" гэсэн клуб байгууллаа. Ганга нуурыг хамгаалахын тулд мастер төлөвлөгөө зайлшгүй шаардлагатай. тай. Энд клубт УИХ-ын гишүүн З.Энхболд, С.Эрдэнэ нар болон тус аймгийн ИТХ-ын орлогч дарга Хосбаяр орсон байгаа. Клубийнхэн эхний ээлжинд Ганга нуураа тойруулж хамгаалалт босгох нь зүйтэй гэж үзсэн. Мөн аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэдгийг олж харлаа.

-Иргэдийн зүгээс ямар саналууд гаргаж байна вэ?

-Сүхбаатарчууд байгаль орчиндоо санаа зовж байна. Ганга нуур маань ширгэчих вий гэсэн айдастай байна. Ийм учраас АН-ын гишүүд бид энэ асуудалд анхаарал хандуулж, нийгмийн анхаарлын төвд оруулж ажиллах болно. Иргэд уул уурхайн лиценз замбараагүй олгогдсон, бүх асуудлыг төвөөс шийдэж байна, байгаль орчин сүйдэж байна, бэлчээрийн тархалт их байна, ядуурал, ажилгүйдэл их байгаа талаар санал гомдол их хэлж байна пээ. Энэ бүхий гарцыг хайхын тулд манай холбоо ажиллах болно.

-Өөр хэлэлцсэн гол асуудал юу вэ?

-МӨн "Цэцэн хан" гэсэн клуб байгуулсан байгаа. Сүхбаатар аймагт орон нутгийн сонгуулиар ялж гарч ирсэн залуучууд олон байна. Аймгийн удирдлагуудын хийж бүтээе гэсэн эрмэлзлийг дэмжиж ажиллана. Энэ утгаар "Цэцэн хан" гэсэн клуб байгуулсан. Энэ клуб ганц Сүхбаатар аймгийн хүрээнд үйл ажиллагаа явуулахгүй. Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгууд хуучнаар Цэцэн хан нэртэй байсан. Тийм учраас зүүн бүсийн хэмжээнд бодлого боловсруулж ажиллахаар шийдвэрлэсэн.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.