2021.04.22

Т.Аубакир: Хууль гартал хил дээр ороод ирсэн бордооны асуудлыг түр горимоор шийдэж болох уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.22\ нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

Хууль гартал хил дээр ороод ирсэн бордооны асуудлыг түр горимоор шийдэж болох уу? Дэлхийн бусад хөгжилтэй орнууд хүнсний асуудалд анхаардаг. Манай нийгэмд байнга хөнгөлөлт эдэлдэг талбар гэж хардаг.

Гэхдээ цар тахал хаа хүрэхийг мэдэхгүй ийм цаг үед ийм дэмжлэг хэрэгтээ ажлаа хийгээд явах хэрэгтэй. Манай Баян-Өлгий аймаг энэ жил аймагтаа төмс хүнсний ногоогоо хангахаар ажиллаж байна.Манай салбарынхан энэ асуудлыг бас шийдээд явбал сайн байна.  

Гишүүний асуултанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариулт өглөө. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn