Хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох тогтоолын төслийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ
2021.01.06

Хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох тогтоолын төслийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдөрийн үдээс хойших /2021.01.05/ хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгээр дараах асуудлыг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон гурав дахь асуудал болох “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг ирэх долоо хоногийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр хойшлууллаа.

Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 17 цаг 40 минут үргэлжилж, Монголын парламентын түүхэнд хамгийн удаан хуралдсан Байнгын хороогоор тэмдэглэн үлдлээ.