2020.12.22
Б.Баярсайхан: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хууль батлах шаардлагатай
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.12.22/ хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдлаа. Хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбоотой санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Цахим орчинд хүний эрхийг хамгаалах, ялангуяа хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг тусгасан уу? Энэ чиглэлийн хууль орж ирсэн үү?
Миний харж байгаагаар орж ирээгүй байгаа тул би зарчмын зөрүүтэй санал гаргаж тулгамдаж байгаа цахим орчинд хүний эрх, ялангуяа хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр хуулийн төсөл санаачлах ёстой гэж үзэж байна.”
Түүний асуултанд ХНХ-ын сайд А.Ариунзаяа, ХЗДХ-ийн яамны газрын дарга Ж.Сайнцог нар хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn