2020.12.11

С.Ганбаатар: 2021 оны нэгдүгээр улиралд оруулж ирэх хоёр хуульд үгүй гэж хэлэхгүй биз дээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар асуулт асуулаа:

Ц.Даваасүрэн гишүүний хэлдэг үнэн шүү. Өнөөдөр ард иргэд юу хүсэж, зорьж, зовж байгаа талаар, хууль санаачлах гэхээр хууль, тогтоол ашиглаж үгүй гэж хэлэхийн төлөө энэ орж ирээд байна. Үүнийгээ эргэж хараарай. Хуулийн заалтын 6.2-оор ард иргэд энэ Үндсэн хууль дээр үнэхээр ноцтой хууль орсон байна. Ард иргэдийн нийтийн санал асуулга асууя гэдэг хуулийн төсөл санаачилсан. Тэгтэл үгүй гэсэн. Яагаад? Олон гишүүн үүнийг санаачилдаг юм. Тоо чинь хүрэхгүй байна гэсэн. УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуулийн дэс дараалалыг тогтоохдоо үндсэн чиглэлийг баримтална гэж байна. Үндсэн чиглэлд ороогүй байна гээд хойшлуулаад байна гэдэг бол ЗГ-ын хуулийн хэлтэс нь УИХ болмооргүй байна гэдгийг дахин дахин хэлмээр байна. 

Нэн яаралтай оруулах ёстой хоёр чухал асуулт асууя. 

Худалдааны талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг батлах тухай 2023 он гэсэн байна. Үүнийг яаралтай наашлуулах боломж байхгүй юм уу? Манайх чинь худалдаачин улс болчихсон байгаа. 

Хөдөлмөрийн яам Халамжаас хөдөлмөрт гэдэг бодлого гаргасан. Түүнтэй адилхан ажлын байр бий болгож байгаа бизнес эрхлэгчдийн эрхийг хамгаалдаг тухай хууль өнөөдөр хүртэл байхгүй байна. Ер нь бол үйлдвэрчин, ЗГ, улстөрчид нэг ч ширхэг ажлын байр бий болгохгүй. Харин бизнес эрхлэгчид бий болгодог. 2021 оны нэгдүгээр улиралд Бизнес эрхлэгчдийн тухай хууль оруулж ирхээр төлөвлөж байгаа. Оруулж ирэхээр үндсэн чиглэлд байхгүй үгүй гэж надад хэлэхгүй биз дээ?

Хууль батлаад, үйлдвэрлээд байдаг, хэрэгжилтэнд нь бид хяналт тавьж чадаж байна уу? Энэ хууль яагаад байдаггүй юм бэ? Оюу-Толгойн талаар Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, П.Даваасүрэн, Х.Болорчулуун гээд олон гишүүд маш олон чухал тогтоол шийдвэрүүд гарсан. Хэрэгжилт байхгүй. УИХ-аар баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт, шалтгалт хийдэг хуулийг 2021 оны нэгдүгээр улиралд оруулж ирэхээр жагсаалтанд байхгүй байна үгүй гэж надад хэлэхгүй биз дээ?

Бизнес эрхлэгчдийн эрх ашгийн тухай хууль. Ж.Ганбаатар ЖДҮ, бизнес эрхлэгчдийн эрх ашгийн тухай ярьдаг. Энэ хүмүүсийн институцийнх нь хувьд хүчтэй болгож эрх ашгийг нь хамгаалдаг. ЗГ, УИХ-тай хэлэлцээрт ордог институцийн эрх ашгийг нь хамгаалсан хууль хүчтэй оруулж ирэхгүй бол хэдхэн лоббичид, сүүлдээ бизнесийнхэн гишүүн болж байж л эрх ашигаа хамгаалахаас өөр байдал руу түлхэж оруулдаг. Бизнес эрхлэгчдийн эрхийн тухай хууль, ажил олгогч эздийн эрхийн тухай хууль. Манайд энэ эрх зүйн орчин маш муу байгаа. Энэ хуулийг нэн яаралтай горимоор 2021 оны нэгдүгээр улиралд оруулж ирэх асуудалд онцгойлж хариулна уу? 

Түүний асуултанд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.

Бид ХЗДХ Яам дээр Эрх шимтгэлийн хөтөлбөр хоёр хэсэг бодлогын баримт боловсруулж байгаа. Яамныхаа дөрвөн жилийн ажлын төлөвлөгөөг баталсан. Бид нар дөрвөн жилийн ажлын төлөвлөгөө дээрээ ямар зорилт дэвшүүлж байгаа гэхээр. Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, эрх зүйн орчинг бий болгох чиглэл тавьж байгаа.