С.Бямбацогт: Хууль тогтоомжийг боловсронгуй болгох, үндсэн чиглэлээр хаах хязгаарлах асуудал байхгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажил дөрвөн жилийн хугацаанд тогтоогдоно. УИХ чуулганаар хэлэлцэх хуулийн жагсаалт дэс дарааллыг тогтоохдоо үндсэн чиглэлийг баримтална гэсэн байна. Өөрөөр хэлбэл, үзэл баримтлалын хоёрт заасан, УИХ чуулганаар хэлэлцэх хуулийн жагсаалт дэс дарааллыг тогтоохдоо үндсэн чиглэлийг баримтална гээд ороод ирсэн учраас П.Даваасүрэн гишүүн бухимдаж саналаа илэрхийлж байх шиг байна.
Энэ бас буруу. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. УИХ бол Монгол Улсын гадаад, дотоод бүх асуудлыг өөрийнхөө бүрэн хүрээнд санаачлагаараа хэлэлцэх эрхтэй Үндсэн хуулинд заасан.
Үндсэн хуулинд дахиад маш тодорхой заалтууд байгаа. Хууль тогтооно, хуулийн хэрэгжилтэд хяналт тавина. УИХ-ын гишүүд ард түмнийг төлөөлнө гэсэн. Энэ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Үүн рүү гүйцэтгэх засаглалаас УИХ-ын хуулийг төлөвлөх, хэлэлцэх, асуудлыг ийм дарааллаар шийднэ гэж байна. Бусдаар бол хуульд тогтоох бүрэн эрх бол УИХ-ын онцгой бүрэн эрх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих бол УИХ-ын онцгой бүрэн эрх юм. Энэ хүрээндээ үйл ажиллагаа явж байгаа.
Бусдаар Их хурлын гишүүдийн бүрэн эрх нь хязгаарлагдаж, хаагдаад байгаа юм байхгүй. Бид харин Үндсэн хуулиараа УИХ-д хуулийн хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрх илүү тодорхой болсон. Тодорхой хэмжээгээр төсөвт оролцох, томилгоонд оролцох гэдэг дээр Их хурлын гишүүдийн бүрэн эрх хязгаарлагдсан тал бий. Гэхдээ хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих бүрэн эрхтэй.
Дээрээс тодорхой субъектүүдийн үндсэн хуулиас давсан эрхэнд хязгаарласан. Тийм болохоор УИХ-ыг хэтэрхий ажлаа хийж чадахгүй болчихлоо гэдэг асуудал боломжгүй. УИХ-ын тухай хуулинд заасан байгаа. Сая Х.Нямбаатар сайдын хэлж байгаа 78 субъектээс УИХ гишүүд яг энэ энэ хуулиудыг, Ерөнхийлөгч энэ энэ хуулиудыг, Засгийн газар энэ энэ хуулиудыг санаачлах бүрэн эрхтэй гээд заагаад өгсөн. Энэ хүрээндээ хуулиа санаачлаад явна. Ард түмнийг төлөөлнө. Үүнийг хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлээр хаах хязгаарлах асуудал байхгүй. Энд тийм өгүүлбэр ороод ирсэн үүнтэй холбоотой П.Даваасүрэн гишүүн үгээ хэлсэн. Гэхдээ энэ бол буруу. Ийм боломж байхгүй Үндсэн хуулийнхаа хүрээнд л явуулна.
УИХ-ын гишүүн П.Даваасүрэн нэмэлт тодруулга хийлээ:
Энэ гуравдугаар заалтанд Хууль тогтоомжийн үндсэн чиглэлд тусгагдаагүй боловч нэн шаардлагатай хуулийг санаачилж оруулж ирэхийг ЗГ-т үүрэг болгосугай гээд зөвшөөрөөд байна. Хоёр дахь заалтаараа бидэнд бол энэ үндсэн чиглэлд тусгагдаагүй хуулийг санаачилж болохгүй та нарт хамаарахгүй гээд байна. Нэг бол та нар өөрсдөө санаачилж оруулж ирсэн хуулиай ойлгохгүй болчихоод байна уу? Шууд тэгж уншигдаж байна.
Бид нар үндсэн чиглэлд тусгагдаагүй хуулийг санаачилж болохгүй нь та нар эрхээ авч байна. Тэгвэл бид нар ч эрхээ авъя л даа. Бид нар ард түмний нэн шаардлагатай ковидтой холбогдолтой наана чинь тусгагдаагүй зүйл байвал бид нар санаачилъя. Ард түмний санаачлах хэрэгтэй байгаа зүйлийг гуравдугаар заалтаараа авъя л даа. Тэгвэл болж байна. Тэгэхгүй бол зөвхөн хууль тогтоомжийн үндсэн чиглэлд заасныг та нар санаачлана. Засгийн газар бол тусгагдаагүйг санаачилж болно гэсэн заалт оруулж ирчихээд буруу тайлбарлаж болохгүй.
Түүний асуултанд ХЗДХ-ийн төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж хариуллаа.
Одоо УИХ-аар хэлэлцэж байгаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл бол УИХ-аас нийтдээ баталж байгаа үндсэн чиглэлийн зургаа дахь үндсэн чиглэл байгаа. Ганцхан 2012-2016 онд хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлагдаагүй унасан. Яагаад унасан гэхээр тухайн үед хууль УИХ-ын бусад шийдвэрийг өргөн мэдүүлэх журмын тухай буюу 2001 хуулиар боловсруулдаг байсан. Тэр үеийн Их хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар гурвууланг нь санаачлах хуулийн төслийг нь тусгаж өгдөг байсан.