2020.12.09

Х.Нямбаатар: Хоёр сонгуулийн санал авах өдрийг нэгтгэх боломжтой юу?

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.09/  “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;-ийг хэлэлцэж байна.

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 

Сонгуулийн ерөнхий хорооны  Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнээс асууя. Хоёр сонгуулийн санал авах өдрийг нэгтгэх боломжтой юу? Ингээд зэрэгцүүлээд явахад санал хураалтыг нэг өдөр авч болох уу гэсэн тодорхой асуулт асууж байна.  

Түүний асуултанд Сонгуулийн Ерөнхий Хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнэ хариуллаа.

Сурталчилгааны хувьд бол УИХ-ын сонгуулийн хуульд заасны дагуу УИХ-ын сонгуулийн сурталчилгаа нь тухайн тойрог дээр эхэлж явагдана. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслөөр бол 15 гэж явж байгаа учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа долоо хоногийн дараа нь эхэлнэ.