
2020.06.08
СХД-ийн 7-р хорооний иргэдтэй "Хилчин" хотхоны талбайд уулзлаа
Өдрөөс өдөрт уулзалтууд маань илүү халуун дулаан, харилцан ярилцсан, санал гомдлоо илэрхийлсэн дотно уулзалтууд болсоор байна.
Өнөөдрийн эхний уулзалтаа СХД-ийн 7-р хорооний иргэдтэйгээ "Хилчин" хотхоны талбайд уулзлаа. Залуучуудын маань оролцоо маш сайн байгааг хараад өөрийн эрхгүй баярлах сэтгэл төрж байна. Залуучууд үзэл бодлоо илэрхийлж байна, тэд өөрсдийнхөө ирээдүйд санаа зовж байна.