Л.Энх-Амгалан: Салбар бүрт хөрсөндөө буусан хөтөлбөр хэрэгжинэ
2020.06.08

Л.Энх-Амгалан: Салбар бүрт хөрсөндөө буусан хөтөлбөр хэрэгжинэ

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн 17 дугаар тойрог Хөвсгөл аймагт Монголд Ардын Намаас нэр дэвшиж буй УИХ-ын дэд дарга Лувсанцэрэнгийн Энх-Амгалангаар ахлуулсан багийн сонгуулийн сурталчилгаа амжилттай үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “Л.Энх-Амгалан бол Монголын төрд, МАН-д тооноор орж ирээгүй, шатаар өгсч, шатлан дэвшиж байгаа тулхтай улстөрч. Хувь хүн нь ноён нуруу, хүн чанар, суурь сайтай, ялангуяа эдийн засгийн асуудлаар мэргэшсэн, улс орны эрх ашгийг бүтнээр нь харж чаддаг, үүнийгээ цэгцтэй ярьдаг, шударга ёс, хариуцлагын байнгын нэхэлтэй, аливаад долоо хэмжиж нэг удаа жинтэй дуугардаг элдүүр нь ханасан төрийн хар хүн юм” хэмээн тодорхойлж эхлүүлснээ үргэлжлүүлж, амжилтаа бататгах үүргийг хүлээлгэсэн юм.

Хүч нэг Хөвсгөлчүүдтэйгээ хүчээ нэгтгэн багаар ажиллаж буй Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар нар өнгөрсөн хугацаанд Хөвсгөл аймагт эрүүл мэнд, боловсрол, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү ажиллаж, дэд бүтэц, зам харилцаа, гэрэл цахилгаан, шилэн кабель, үүрэн холбоо, Хөвсгөл далай ээжээ хамгаалах чиглэлд хөрөнгө оруулалтыг татжээ.

Газарзүйн байршлын хувьд Монгол орны хойморт залрах Хөвсгөлчүүд ирэх дөрвөн жил хөгжлийн хойморт тухлахын төлөө хүчээ нэгтгэхээ нутгийн олон илэрхийлж байв.

Хөвсгөл аймаг 24 сумтай. МАН-аас нэр дэвшигчдийн баг өнөөдрийн байдлаар Мөрөн, Тариалан, Их-Уул, Рашаант, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Галт, Жаргалант, Шинэ-Идэр, Цэцэрлэг сумдын иргэд сонгогчидтой уулзан хэрэгжүүлснээ танилцуулж, цаашид хийх Мөрийн хөтөлбөрөө танилцуулаад байна.

Иргэд тэдэнд их итгэл хүлээлгэж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төрийн бодлогын залгамж чанарыг хадгалахыг захиж байсан юм.

МАН-ын мөрийн хөтөлбөрт орон нутаг дахь МСҮТ, их дээд сургуулийг дэмжих, багш нарт орон нутгийн нэмэгдэл олгох, оюутнуудын үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтууд багтсан. Энэ зорилтыг ойрын үед ажил хэрэг болгох шаардлага байгааг иргэд хэлж байсан. Мөн сумын ажлын байранд нутгийн иргэд биш аймаг эсвэл хотоос хүн томилогдон ирдгийг шүүмжилж байлаа.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Хөвсгөл аймгийн төв Мөрөн сум хотын статустай болно. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан оршин суугаа газартаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх “Мөрөндөө сайхан амьдарцгаая”, “Оюунлаг Хөвсгөлчүүд”, “Хөх сувд”, “Эрүүл Хөвсгөлчүүд”, “Шинэ Мөрөн” хөтөлбөрүүдээ цаашид үргэлжүүлэн хэрэгжүүлэх бөгөөд иргэдэд хүртээмжтэй эдийн засаг, баялгийн тэгш хуваарилалт, хүнд сурталгүй төрийн алба, шударга шүүхийн тогтолцоог бүрдүүлэхийн төлөө ажиллана гэдгээ иргэд сонгогчидтой уулзах үеэр ярьж байв. Мөн малчид эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа юм. Малаа хулгайд алдсан малчин хохирлоо төлүүлж ч чаддаггүй байдлыг халах чиглэлд үргэлжлүүлэн ажиллахыг нэр дэвшигчдээс хүсч байлаа.