2020.05.06

УИХ-ын гишүүн Н.Учрал хийснээ дүгнэж, хэрэгжүүлсэнээ тайлагналаа

УИХ-ын хамгийн залуу гишүүн гэх тодотголтой Н.Учрал гишүүн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа билээ. 

Парламентын бүрэн эрхийн хугацаанд “ангийнхан” дотроо шинэ санал, шийдэл, тууштай, эрэлхийлэгч зэрэг ялгарах онцлогтой түүнд тойрогтоо хийсэн ажил, санаачлан батлуулсан хууль, тогтоол чамгүй тоотой байна.

Жишээ хэлбэл, “инновац, инновац, иновац” гэсэн түүнийг энэ үг парламентын эхний жилүүдэд үнэ цэнгүй сонсогдож байсан ч өнөөдөр инновац, технологийн дэвшилгүйгээр улс орны хөгжлийг тодорхойлох боломжгүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна. Тэрээр Инновацын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг ахлан ажиллаж, батлуулсан. Мөн патент, зохиогчийн эрхийн хулгай хэрээс хэтэрч, монгол ур ухаан, бүтээлийг үнэлдэг болгохын тулд Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийг санаачлан батлуулсан юм. 

Харин түүний тойрогт бүтээн байгуулалт 4 жил тасралтгүй үргэлжилсэн. Тэнд 3 сургууль, 6 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, 16 км хатуу хучилттай замын ажлыг гүйцэтгүүлэн дуусгаад байна. 2016-2020 оны хооронд түүний тойрогт 76 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. 

Н.Учралын бас нэгэн бусдаас ялгарах ажил бол иргэдтэйгээ тасралтгүй холбоотой байж, 7611-7272 дугаарын утсаар “Санал хүсэлтийн төв”-ийг ажиллуулж байдаг. 2016-2020 онд Н.Учралд хаягласан 9870 иргэний ирүүлсэн 7715 хүсэлтийг шийдвэрлээд байна. 

Энэ мэт УИХ-ын гишүүн Н.Учралын хийсэн ажил тайлан сэтгүүл болон хэвлэгдэж, иргэний таны гарт очиход бэлэн болжээ. УИХ-д болон сонгогдсон тойрог, мөн залуу хүний эрч хүчээр хийж хэрэгжүүлсэн ажилтай уг сэтгүүлээс та уншиж, танилцаарай. 

Ц.Соёлмаа