2020.05.09

"Ам нээвэл" нэвтрүүлэгт СХД-ын засаг дарга Ж.Сандагсүрэн оролцлоо

"Ам нээвэл" нэвтрүүлгийн зочноор СХД-ын засаг дарга Ж.Сандагсүрэн уригдан оролцлоо.

Ж.Сандагсүрэн: Манай дүүрэг 325 мянган хүн амтай. Олж байгаа орлогын хувьд хүн амаас хамаардаггүй. Дүүргийн орлого хаанаас бүрддэг вэ? гэхээр дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж байгаа жижиг аж ахуй нэгжүүд, дэлгүүрүүд, зах дээр ил худалдаа хийж байгаа хүмүүсээс дүүргийн төсөв бүрддэг. Амьдарч байгаа иргэнээс биш үйл ажиллагаа эрхэлж байгаагаас авдаг. СХД-т нэг ч зах байдаггүй. Хар хорин зах чинь БГД-т хамаарагддаг. Дүүргийн газар нуьгийн хуваалт механик хуваалт болчихсон.