2020.04.09

З. Нарантуяа: Тэвчиж болох зардлуудыг танаж нөөц хөрөнгө бүрдүүлэх хэрэгтэй

УИХ-ын  өнөөдрийн (2020.04.09) цахим хуралдаанаар Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үед УИХ-ын гишүүн З.Нарантуяа

Эрүүл мэндийн салбартаа гадаадын болон дотоодын төсвийн эх үүсвэрээр 205 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байгаа. Үүний 107,8 тэрбум төгрөгийг улсын төсвийн хөрөнгөөр хийнэ. Гэтэл өнөөдөр бидэнд эмнэлгийн оношилгооны аппаратууд олноор нөөцөлж авах хэрэгтэй байна. Гадаадад байгаа хүмүүсээ авчрах хэрэгтэй боловч ирээд тусгаарлах байрууд хэрэгтэй. МИАТ компани одоо бараг ажилгүй зогсчхоод байна. Эх орондоо ирмээр байна гэж саналаа гаргасан олон иргэдээ тэндээс авч ирмээр байна. МИАТ компанид  хэрэгтэй зардлыг санхүүжүүлэх хэрэгтэй. 

Авч ирсэн хүмүүсээ тусгаарлах байрыг хөдөө орон нутагт бэлдмээр байна. Аймгуудад хичээллэхгүй байгаа сургууль цэцэрлэгийн байраас гадна үйл ажиллагаа нь зогссон буудлууд хувийн эмнэлгүүд байгаа. Өвчлөл нэмэгдвэл эмч мэргэжилтнүүдийн боловсон хүчний асуудалд анхаармаар байна.  Мөн тэвчиж болох зардлуудыг танаж нөөц хөрөнгө бүрдүүлэх хэрэгтэй байна. 

Дотоодын ААН-үүдын урсгал зардлыг санхүүжүүлэх дэмжих цогц арга хэмжээг Монгол банктай хамтарч аваасай. Гишүүдээс ЖДҮ, дотоодын үйлдвэрүүдийг дэмжих саналууд гараад дэмжигдсэн гэвч төсөв тодотгохгүй тохиолдолд ийм хөрөнгө байхгүй тиймээс Монгол банктай хамтарч бүх ААН тэгш хүртээмжтэй дэмжих бодлого гаргах хэрэгтэй.