Ж.Бат-Эрдэнэ: Дотоодын үйлдвэрүүдээ бүх талаар дэмжих хэрэгтэй
УИХ-ын өнөөдрийн (2020.04.09) цахим хуралдаанаар Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Энэ үед УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
Гаргаж байгаа тогтоол маань эдийн засгийг идэвхижүүлэх, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ажлын байрыг хадгалах чиглэлээр гарч байгаа. Энэ хүрээнд хийгдэх хамгийн гол ажил бол хүнсний аюулгүй байдлыг хангах, импортын бүтээгдэхүүнийг орлох дотоодын хүнсний хангамжыг сайжруулах үндэсний үйлдвэрлэгч нарыг дэмжих, ЖДҮ хөгжүүлэх сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх саналыг оруулж ирж байна.
ЖДҮ-г хөгжүүлэх сангийн хувиарлалтын журманд өөрчлөлт ороод ХХААХҮЯ дээр яриж байгаад энэ сангийн 47 тэрбум төгрөгийг яг үйлдвэрлэж байгаа компаниуддаа олгох боломж нээгдсэн. Одоо үйлдвэрлэл эрхлэгчид сангийн хөрөнгийг нэмэгдүүлээч гэсэн санал тавьж байгаа. Тиймээс ЖДҮ-г хөгжүүлэх санг дэмжих санал оруулсан. Яг энэ хүнд нөхцөлд дотоодын бүх үйлдвэрлэлээ дэмжиж тодорхой дэмжлэгүүдийг үзүүлэх хэрэгтэй.
Холбоотой мэдээ
2024.12.13
2024.12.13
2024.12.02
АБГББХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан