С.Бямбацогт: Зээлийн хүүг таван хувиар бууруулж чөлөөлөх боломж Монголбанкинд байна уу?
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.04.07) хуралдаанаар Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт
Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас хэрхэн яаж хамгаалах вэ гэдэг чиглэлээр Монголчууд бид дээр дооргүй санаа зовж байгаа. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр ажлууд маш сайн хийгдэж Засгийн газар, УОК сайн ажиллаж байгаа. Бид Англи шиг Америк шиг хяналтаа алдаж олон хүн өвчилсөн зүйл байхгүй. Зөөвөрлөгдөж тээвэрлэгдэж орж ирж байгаа ч хамгаалж чадаж байгаа.
Нөгөө талдаа гол анхаарах шаардлагатай зүйл бол эдийн засгаа идэвхижүүлж иргэдийн орлогыг хамгаалах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Засгийн газар, Монголбанк харилцан хамтарч ажиллах шаардлагатай. Өнөөдөр НӨАТ 10 хувиас 2 хувийг буцаан олгож 8 хувь улсын төсөвт оруулж байгаа. Энэ үед НӨАТ 5 хувийг авдаг болвол дэм болно гэж бодож байна. Энэ боломжтой юу сангийн сайд хариулт өгнө үү.
ААН, иргэдэд банкны зээлийн хүү дарамт болж байна. Өнөөдөр орлогогүй болсон иргэд татвар төлөх нь байтугай зээлийнхээ хүүг төлж чадахгүйд хүрч байна.
Тиймээс зээлийн хүүг нь бууруулаад өгвөл иргэд, ААН-үүдэд очих дарамт нь багасна. Зээлийн жилийн хүүг 15 хувь гэж үзвэл таван хувийг буюу 2 их наяд төгрөгийн зээлийн хүүг чөлөөлөхөд 100 тэрбум төгрөгийн ачаалал улсын төсөв болон Монголбанкинд очно. Хамгийн их дарамт болж буй зээлийн хүүг таван хувиар бууруулж чөлөөлөх боломж Монголбанкинд байна уу.
Холбоотой мэдээ
2024.12.18
2024.12.11
2024.12.11
АБГББХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан