2020.03.31

БОАЖЯ: Хандлагаа өөрчилсөн жилүүд

2019 онд ашигт малтмалын хулийг чангалсан нэмэлт өөрчлөлт орууллаа. Уул уурхайг илүү хариуцлагатай болгох, байгалийн баялагыг олборлож буй аж ахуй нэгжүүд хуулиар биелүүлсэн үүргээ бүрэн биелүүлж хэрэгжүүлдэг болгох зорилгоор энэхүү нэмэлт өөрчлөлтийг оруулсан. 

Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д заасны дагуу 2019 онд хорин аж ахуй нэгжийн ашигт малтмалын 25 тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс сум, Архангай аймгийн Цэнхэр суманд хууль зөрчсөн байгалийг там болгосон нөхдүүдтэй БОАЖЯ хатуу гараар тэмцэж эхэлсэн.