Л.Мөнхбаатар: Эрчмийн нурууг улсын тусгай хамгаалалтад авах шаардлагатай байгаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.10\ нэгдсэн хуралдаанаар,Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
Байгаль орчныг хамгаалах нэг томоохон шийдэл бол тусгай хамгаалалтад авах асуудал байдаг. Тиймээс тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөж байгаа асуудлыг дэмжиж байна.
Өнгөрсөн 2019 оны 5 дугаар сард Улсын Их Хурал зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргасан. Хөвсгөл аймгаас уг тогтоолын дагуу Цагаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Бүрэнтогтох сумдын дамнасан Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газарт хамруулсан. Гэтэл Тэсийн гол, Булнайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг байгуулах төсөв шийдэгдээгүй байна. Энэ асуудал хэзээ шийдэгдэж, хамгаалалтын захиргаа хэзээ ажилдаа орох вэ гэдгийг тодруулмаар байна.
Хоёрдугаарт, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Төмөрбулаг, Тосонцэнгэл сумдын нутаг дэвсгэрийг дамнасан Эрчмийн нурууг тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай байна. Энд байгалийн хэв шинж, ургамал, амьтны аймгийг хадгалах, аялал жуулчлал хөгжүүлэх, байгалийн унаган төрхийг үлдээх зэрэг шаардлагын улмаас Эрчмийн нурууг улсын тусгай хамгаалалтад авах шаардлагатай байгаа юм. УИХ-ын чуулган дээр уг асуудлаар асуулга тавихад судалж байгаа, удахгүй оруулж ирнэ гэж хэлсэн. Энэ асуудал хэзээ орж ирэх вэ?
Холбоотой мэдээ
2024.12.13
2024.12.13
2024.12.12
УИХ-ын нэгдсэн хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан