Говийнхон Төрийн дээд шагнал гардлаа
2025.03.16

Говийнхон Төрийн дээд шагнал гардлаа

УИХ-ыг гишүүн Р.Сэддорж Шинийн 15-ны билэгт сайн өдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 2-р сарын 24-ны өдрийн 26 дугаар зарлигаар төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн, ажил хөдөлмөрөө төр засгаар үнэлүүлсэн хүмүүст шагналыг нь 
гардуулж өглөө.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор

  • Монгол улсын мэргэн, сурын харваач Сэрээгийн Баярмаа
  • Автотээврийн салбарт 32 жил ажиллаж байгаа Раднаагийн Бөхбат
  • Хөдөө аж ахуйн салбарт 33 жил ажилласан, өндөр настан Түдэвийн Нэргүй
  • Боловсролын байгууллагад 35 жил ажилласан Цэндоогийн Цоо

Алтан гадас одонгоор

  • Цогт-Овоо сумын малчин Пүрэвжавын Батцэнгэл
  • Эрүүл мэндийн салбарт 20 жил ажилласан Гүнсэнгийн Мөнхнасан
  • "Говийн анир" ХХК-ийн захирал, холбооны инженер Бүрэнзаяагийн Чинбат
  • Боловсролын салбарт 37 жил ажилласан Дагвын Мөнхгэрэл
  • Гурвантэс сумын малчин Пүрэвийн Дэмбээ
  • 38 жил тогоочоор ажилласан Ургамалын Наранбилэг
  • Номгон сумын боловсролын салбарт 43 жил ажилласан Бямбаагийн Алтанцэцэг
  • Боловсролын салбарт 32 жил ажилласан Долгорын Гэрэл
  • Эрүүл мэндийн салбарт сантехникчээр 51 жил ажилласан Галсангийн Гансүх
  • Улсад 39 жил ажилласан Мандахын Эрдэнэцогт
  • Хөдөө аж ахуйн салбарт 50 жил ажилласан Цэндоогийн Хүүхэн
  • Хөдөө аж ахуйн салбарт 45 жил ажилласан Чулуунмаамын Хөсөө
  • Боловсролын салбарт 40 жил ажилласан Гомбын Энхтуяа
  • Гүний ус компанийн ус түгээгчээр 30 жил ажилласан Бат-Өлзийн Болормаа
  • Хөдөө аж ахуйн салбарт 35 жил ажилласан Пүрэвийн Аюуш
  • Гурвантэс сумын өндөр настан Гончигдоржийн Пүрэв, Ойдовын Оюунцэрэн

Хөдөлмөрийн хүндэт медалиар

  • Эрчим хүчний салбарт 28 жил ажилласан Сэмүүдэйн Ганбаатар
  • Эрчим хүчний салбарт 34 ажилласан Батбазарын Галбазар нар тус тус шагнагдлаа.