Ж.Золжаргал: Манай улс нүүрс экспортолдог байж БНХАУ-аас 226 тэрбумаар нүүрс авах гэж байна!
2025.06.18

Ж.Золжаргал: Манай улс нүүрс экспортолдог байж БНХАУ-аас 226 тэрбумаар нүүрс авах гэж байна!

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Ингэхдээ тэрбээр,

Нэгдүгээрт, Монгол Улс нүүрс экспортолдог улс. Тэгээд боловсруулсан нүүрс Хятадаас худалдаж авна. 226 тэрбум төгрөгөөр. Хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш. Сэг 226 тэрбум төгрөгөөр худалдаж авна. Төсвийн ерөнхийлөн захирагч НЗД 2025 оны 6 дугаар сарын 10. Урилга нийтлэх огноо гэсэн ийм зүйл яригдаж байна. Тэгээд үүнээс өмнө 5 хоногийн өмнө буюу 6 дугаар сарын 5-нд УИХ-д тогтоол гаргасан. Тогтоол нь юу юуны тогтоол вэ гэвэл утааны сонсгол гээд л бөөн юм болж байгаад сонсгол зохион байгуулсан шүү дээ. БОХХАА-н байнгын хороон дээр ажлын хэсэг гараад, хэлэлцээд чуулганаар оруулаад баталсан. УИХ-ын тогтоол бол хууль. Энэ хууль хэрэгжих ёстой. 5 хоногийн өмнө УИХ-ын тогтоол гаргадаг 5 хоногийн дараа нийслэл нь ийм тендер зарладаг. УИХ-ын тогтоолд утаа гаргадаг нүүрсэнд төсвийн мөнгө зарцуулахгүй. 11 дүгээр заалтад тийм үгтэй. Нүүрсэнд түлшинд төсвийн мөнгө зарцуулахгүй. НЗД-аас болохоор нүүрсэнд түлш 226 тэрбумаар худалдаж авна гэдгийг ойлгохгүй байгаа юм. НЗД байна уу, ЗГ байна уу хууль хэрэгжүүлэх ёстой. Яагаад УИХ-ын гаргасан тогтоолыг НЗД нь тоохгүйгээр тендер зарладаг юм! 

Хоёрдугаарт, Техник талаасаа хагаскокс түлш гэдэг бол ноцож өгдөггүй түлш юм. Ноцолт муутай түлшнээс угаарын хий гардаг. Ноцолт багатай түлшийг ердийн зууханд түлвэл бүх зуухаа солино. Тэгэхээр энэ 226 тэрбум дээрээс дахиад баахан тэрбум төгрөгөөр бүгдээр нь зуухаа солих юм байна. Зуухаа солихгүй бол тэр дотор баахан юм нэмнэ. 2023 онд НИТХ дээр нэг 177 тэрбум төгрөгөөр 115 мянган тонн хагас кокс Хятадаас авна гэж гаргаж ирээд, бөөн хэл ам болоод буцсан. Яг энэ ингээд үргэлжлээд 2 жил явж байна. Нэг тонн нь 1,4 сая төгрөг байсан. Одоо болбол магадгүй 2 сая төгрөг болох байх. Тэрний оронд хангалттай хэмжээгээр газаа шатаа, эсхүл цахилгаанаа бүр хангалттай хэрэглэж болно. Шал утгагүй юм орж ирж байна. 1,5-2 сая төгрөгөөр нүүрс авч шатаана гэж юу байдаг юм бэ!