Яндангийн тоог жилд 20-30 хувь буулгаж чадвал агаарын бохирдол 80 хувь буурах боломжтой
Нийслэл хотод агаарын бохирдлыг бууруулах шийдэл анхаарал татсан хэвээр байна. Энэ онд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд сайжруулсан шахмал түлш хэрэглэн агаарын бохирдол тавин хувь буурсан. Монгол инженерүүд сэргээгдэх эрчим хүчийг ашиглан дулааныг шийдэж эхэлжээ.
С.Бямбацогт: Гал түлдэг айл 100 мкв байрыг дулаан байлгахад 300-400 мянга төгрөгний түлшний зардал гардаг. Цэвэр, бохир устай айлд зардал гаргахгүй халаалт хэрэгтэй байгаа. Тэр ч үүднээс харвал энэ халаалтын системийг дэмжиж ажиллах хэрэгтэй. Шахмал түлшнээс гадна цахилгаан халаалтанд тодорхой хэмжээний зардал гарч байна. Цахилгаан халаалт хэрэглэхгүйгээр сэргээгдэх эрчим хүч болох нарыг ашиглан зардалгүйгээр дулаанаа шийдэх боломж шийдлийг гаргасан байна. Цаашид дэмжих ёстой.
Холбоотой мэдээ
2024.12.18
2024.12.11
2024.12.11