
2025.04.15
Хөвсгөлийн ХАА эрхлэгчид шинэ технологи бүхий 10 багц тоног төхөөрөмж дээр ажиллана
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар Хөвсгөл аймагт улсын төсвийн санхүүжилтээр “Шинэ хөдөө” төсөл 2021 оноос хэрэгжиж эхэлсэн. Өнгөрөгч Бямба гарагт /2025.04.12/ уг төслийн хүрээнд олгогдож буй тоног төхөөрөмжийг батламжийг гардууллаа.
2025 онд "Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, Хадлангийн иж бүрдэл, Хүлэмж, Хөнгөн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, Сав баглаа боодлын тоног төхөөрөмж, Сүү боловсруулах тоног төхөөрөмж, Талх нарын боовны тоног төхөөрөмж, Оёдлын машины иж бүрдэл, Хөргөх тоног төхөөрөмж, Сүү цагаан идээ боловсруулах тоног төхөөрөмж" гэсэн 10 багц төхөөрөмжийг олгохоор болоод байна.
Төслийн хүрээнд ХАА-н салбарын үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд байгалийн эрс тэс нөхцөлд зохицсон, орчин үеийн дэвшилтэт техник, хэрэгслийг нийлүүлж, 2022 онд 3.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, 2024 онд 3,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ. Өнгөрсөн хугацаанд нийт 350 орчим ажлын байр бий болгож, орон нутгийн хөдөө аж ахуйн салбарт тодорхой ахиц авчирчээ.