
2020.01.21
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Онон-Балжийн ТХГ-т ажиллалаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Улсын их хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон бусад холбогдох албаны хүмүүс 2020 оны 01 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд Онон-Балжийн БЦГ-ын орчны бүсийн сумдад ажиллаж иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн хамт Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаанд 1 өдөр ажиллахдаа хамгаалалтын захиргааны ажилтан, албан хаагчидтай уулзалт хийж, албан үүргээ гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож зарим асуудлуудыг шийдвэрлэхээ мэдэгдлээ.