Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2020.01.03/ хуралдаанаар 2019 оны 12 сарын 13 оны өдөр өргөн барисан Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа
Аливаа зүйлд мөнхийн зүйл байхгүй. Ашиглалтын хугацаа дуусах үед орон сууцны дундын өмч байгаа. Энэ хаашаа шилжих вэ? Газрын тухай хуулинд яаж туссан бэ? Энэ хууль өөрчлөгдөх холбоотойгоор газрын тухай хууль өөрчлөгдөх ёстой гэж бодпож байна.
Шинэчилж өөрчлөх шаардлагатай асуудлууд яг хэнд нь байх ёстой вэ? Хувийн өмч бий болсноор олон айл оршин суудаг болсноор орон сууцны эзэмшлийн асуудал эзэнгүйтэж байна. Олон хүн нийлж эзэмшилдээ эзний ёсоор хандах сэтгэлгээг хандах дэмжих, хуримтлал хэрхэн үүсгэх вэ? гэдэг сэтгэлгээг суулгах хэрэгтэй.
А.Ундраа: Төслийг ерөнхийд нь дэмжиж байна. Хамгийн гол нь ихэнхи хүмүүсийн хувьд хамгийн үнэтэй зүйл нь бол оршин сууж байгаа байр байгаа. Эдгээр иргэдийн үлхөдлөх хөрөнгийн үнэ цэнийг буулгахгүй байх зохицуулалтыг хийж өгөх хэрэгтэй байна.