Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулахаар болжээ
2012.04.30

Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулахаар болжээ

-Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулахаар болжээ. Хуулийн төслийг танилцуулбал?


-Өнөөдөр барилгын үнийг бууруулах зо­рил­гоор "Орон сууцны тухай" хуулинд өөрчлөлт оруу­лах хуулийн төсөл өргөн барилаа. Хуулиар зохи­цуулж өгөөгүй учир ба­рил­гын компаниуд бай­шин барихдаа ха­лаалт, бохирын шугамын асууд­лаа өөрсдийн хө­рөн­гөөр шийддэг. Тэгээд гаргасан хөрөнгөө орон сууцны үнэд шингээж иргэ­дэд худалдаж байна. Энэ нь нийтийн орон сууцны үнийг хөөрөгдөж, иргэдэд дарамт учруулж байгаа юм. Тэртэй тэргүй л ин­женерийн шугам сүлжээг төр эзэмшиж ашиг­луулс­ныхаа хөлсийг иргэдээс авдаг. Тэгэхээр инже­не­рийн шугам сүлжээг тө­рийн хөрөнгөөр тавьдаг болъё гэж байгаа юм. Ингэснээрээ орон сууц­ны үнэ тодорхой хувиар буух боломжтой болно. 

-Үүнд газрын тухай хууль яаж холбогдож байгаа юм бэ?


-Өнөөдөр барилга ба­рих газар асуудалтай бай­­на. Тиймээс барилга барих гэж байгаа ком­паниуд ямар нэг аргаар газрыг авдаг. Тэгэхээр төвлөрсөн газар бариг­дах 55 метр квадратаас доош тал­байтай нийтийн орон сууц барих тохиол­долд газрыг нь төсөл сон­гон шалгаруулах замаар үнэгүй  олгоё гэж байгаа юм. Ингэснээр төр ху­вийн хэвшилтэй хамтарч ажил­лах боломж бүрдэж бай­гаа. Төр нь бид газраа үнэгүй өглөө. Газар чинь ийм үнэтэй. Танайхаас ийм хөрөнгө гаргасан. Тэгэхээр байрны үнэ тэд байна  гэж ярилцаад орон сууцны үнийг буул­гах боломжтой болно.

-Тэгвэл байрны үнэ хэдэн хувиар бууна гэ­сэн үг вэ?


-25-30 хувь буух бү­рэн боломжтой. Үүнээс гадна барилгын бараа бүтээгдэхүүнийг тат­ва­раас чөлөөлж өгвөл орон сууц бодит үнээрээ зарагдах боломж нээгдэх юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.