2020.01.03

Б.Бат-Эрдэнэ: Орон сууцны үнийг хямдруулах тал дээр анхаармаар байна

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2020.01.03/ хуралдаанаар 2019 оны 12 сарын 13 оны өдөр өргөн барисан Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Сууц өмчлөгчдийн холбоо гээд төвөгтэй байгууллага. Оршин суугчдаас хурааж авч байгаа төлбөр хураамжыг зориулалтын дагуу зарцуулж байна уу гэдэг эргэлзээтэй. Эхлээд сайхан танилцуулга хийж иргэдийг байрандаа оруулаад дараа нь харуул хамгаалалт халаалт гээд бүгд эсрэгээрээ ийм хотхонууд маш их байна.

Энэ СӨХ-ын асуудлыг цогцоор нь оруулж ирж шийдмээр байна. Мөн дотооддоо үйлдвэрлэж байгаа барилгын материалын үнийг хямдруулах боломжтой юу?  Барилга орон сууцны үнийг хямдруулах тал дээр жаахан анхаарч үзэхгүй бол болохгүй. Дэндүү өндөр байна.