Ч.Улаан: Төрийн албан хаагчид хэд хэдэн нэмэгдэл авч байгаа
Алслагдсан болон говийн бүсэд нэмэгдэл олгох хуулийн төслийг нэр бүхий 30 гишүүн санаачланУИХхэлэлцэхээрболоод буй.Хэлэлцүүлгийн үеэр Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах замаар төрийн албаны улстөр, захиргаа, тусгай болон үйлчилгээний албан хаагчдад таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох, тэднийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах асуудал хамгийн их маргаан дагуулж байсан. Ингээд энэ асуудлаар зарим гишүүний саналыг сонслоо.
-Олон жил яригдсан ч шийдэгдэлгүй өдийг хүрсэн асуудлыг барьж авсан нь сайн. Гэхдээ тодруулах зүйл нэлээд байна. Жишээ нь, орон нутагт төрийн үйлчилгээг чанартай, өндөр мэргэжлийн боловсон хүчнээр дамжуулан хүргэх нь зайлшгүй шаардлагатай. Энэ ч үүднээс төрийн албан хаагчид хэд хэдэн нэмэгдэл авч байгаа. Одоо бүсийн нэмэгдэл болон удаан жилийн нэмэгдэл гэж авах юм байна.Үүнийг дагаад салбар дагасан янз бүрийн хөнгөлөлтүүдийг нэг мөр цэгцлэх хэрэгтэй. Нөгөө талаас механизм оночтой биш байна. Бид төрийн албан хаагчдадаа онцгой анхаарал хандуулж, хөгжил авчрах,ажлын байр бий болгодог хувийн хэвшлээ дэмжих механизмыг энд хийж өгөөгүй байна,Тиймээс энэ асуудал өрөөсгөл байна гэж хэлэх гэсэн юм, Мөн хуулийн төсөлд тусгасан гаалийн болон бусад татварын хөнгөлөлт нь зөвхөн хэрэглээг л урамшуулна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжсэн механизм орж ирсэнгүй. Яг энэ асуудлыг зохицуулах хуулийн төслийг хэдэн гишүүний хамт санаачилж,Засгийн газарт өргөн барьсан. Энэ хуулийн төсөлд Засгийн газраас санал авсны дараа яригдаж буй хуулийн төслийн хамт цогцоор нь ярих шаардлагатай.