Бүсийн нэмэгдэл олгох асуудлыг дахин хэлэлцэнэ
УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тоонд Бүсийн нэмэгдэл олгох тухай Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл багтжээ. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар санаачилсан юм. Өмнө нь энэ төслийг намрын чуулганаас буцаасан ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суусан, заавал шийдэх ёстой, эдийн засгийн нэг хөшүүрэг болно хэмээн цөөнгүй гишүүн дэмжиж, хаврын чуулганы хэлэлцэх асуудлуудын тоонд оруулахаар болжээ. Бүсийн нэмэгдэл олгох тухай Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг баталснаар нийслэл төдий-гүй хот суурин газруудын төвлөрлийг сааруулах, хөдөө орон путгийг эзэнтэй байлгах зэрэг олон ач холбогдолтой юм.