2018.04.26

Ж.Ганбаатар: Хууль батлагдсаны дараа мөнгө шалгахдаа анхаарах хэрэгтэй

Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Энэ хууль батлагдаад гарах хэрэгтэй. ФАТФ-ын 40 зөвлөмжийг харахад гаднаас мөнгө орж ирээд угаагдаад гараад явчих вий гэсэн болгоомжлол байна гэж харж байгаа. Энэ хууль батлагдсанаар гаднаас орж, ирж байгаа хөрөнгө оруулалт, бизнес эрхэлж байгаа хүмүүсийн мөнгийг цаг хугацаа нь тодорхойгүй шалгадаг ийм байдал хавтгайрч болохгүй гэдгийг албан ёсоор сануулж байна. “Царцаах” гэдэг үгийг маш их хэрэглэж. юу гэж ойлгож, энд оруулсан бэ?  МУ-ын эдийн засгийн тоон үзүүлэлт өссөн ч, иргэдэд нөлөөлөхгүй байгаа. Засгийн газар эрчтэй ажиллах шаардлага байгаа гэдгийг сануулж хэлье.

Ажлын хэсгээс дараах хариултыг өглөө: Царцаах гэдэг үгийг санхүүгийн мэдээллийн үйл ажиллагаанд  мэдээлэх үүрэгтэй иргэн аливаа гүйлгээг сэжигтэй, суурь баримт нь хангалтгүй гэж тооцсон үедээ манайд сэжигтэй гүйлгээний тайлан ирүүлээд үүний ул мөрөөр хуульд заасан эрхийн дагуу санхүүгийн мэдээллийн алба 72 цагийн дотор хөдөлгөөнийг царцаах эрхтэй байдаг.