2018.04.19

Д.Тэрбишдагва: Гадны улсын заавраар 30 аад жил явлаа, улс хөгжсөн юм байна уу?

УИХ-ын нэгдсэн /2018.04.19/ хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

Бид хамгийн удаан түүхтэй улс. Бид хоёр улсын дунд байдаг Төв Азийн ганцхан ардчилсан улс. Гадны 3 байгууллагын шахалтаар гээд танилцуулга дээр байна. Хар жагсаалтад хоёр улс байна. Хойд Солонгос, Иран. Хэрвээ хар жагсаалтанд орвол Олон улсад биднийг яаж харах нь ойлгомжтой. Шийдвэр гаргаж байгаа АНУ, ОХУ, БНХАУ, Англи, Австрали гэсэн  5 улс байна. Энэ 5 улсад цөмийн зэвсэгтэй, гэмт хэргийн зөрчил байнга гарч байдаг. Хар, тамхи хэрэглэхийн хүртэл зөвшөөрдөг. Ийм нөхцөлд гадны шахалт гэхээс илүү өөрсдийнхөө хуулийг хэрэгжүүлээд явъя. Манай олон гишүүд манай улс цөмийн зэвсэг байхгүй, терроризмын нэг ч хэрэг гараагүй гэж хэлж байна. Гадны улсын заавраар 30 аад жил явлаа улс хөгжсөн юм байна уу?