О.Баасанхүү: Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг дэмжихгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2018.04.19

О.Баасанхүү: Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг дэмжихгүй

УИХ-ын нэгдсэн /2018.04.19/ хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг батлах гэж яарсаны хэрэггүй. Бодож, судлах олон зүйл байгаа гэдгийг санууллаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Гэмт хэргийн бүлэглэлүүдийн оруулж байгаа мөнгийг терроризмд ашиглах боломжтой гэж үздэг. Үүнд хар тамхи, хүний наймаа, зэвсгийн наймаа ордог. Харин татвараас зугтсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, авилга, албан тушаалаа ашиглаж мөнгө олсныг мөнгө угаасан гэж үзэхгүй.

Иймэрхүү байдлаар өргөжүүлээд явах юм бол бид Монгол улсынхаа ямар ч иргэдийг мөнгө угаагч, терроризм үйлдэгч юм шиг харлуулна.

Ийм хэргээр ял авсан иргэн дэлхийн аль ч улсад очсон хүнд байдалд орно. Гэмт хэрэг хийгээд алдаж эндсэн хүмүүс ялаа эдэлнэ. Гэхдээ хүн амьдрах эрхтэй. Миний хувьд энэ хуулийг бүхэлд нь дэмжихгүй байж байгаад, гадны нөхдүүддээ хэлж ойлгуулах ёстой. ОХУ хүртэл энэ хуулиа батлахгүй байгаа. Энэ хуулийг гишүүд дэмжихгүй байсан нь дээр гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хүнийг хэлмэгдүүлэх хэмжээнд хүрч магадгүй. Энэ хуулийг бид зөвшөөрч болохгүй. Монголд терроризм байхгүй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Эдийн засгийн гэмт хэрэг, албан тушаалын гэмт хэрэг тус, тусдаа асуудал.