2020.01.17

Ц.Даваасүрэн: Оффшортой холбоотой асуудлаа дотооддоо шүүхээр шийдэж чадахгүй байгаа нь үнэн

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Мөнгө угаахтай тэмцэхэд хар жагсаалт саарал жагсаалт яригдаж байгаа хэд хэдэн зүйлтэй холбоотой. Тухайлбал Монгол банк мөнгө угаахтай холбогдох Азийн бүсийн байгууллагын тавьсан зөвлөмжийг үл тоосон хоёрдугаарт оффшортой холбоотой асуудлыг шүүхээр шийдэж чадахгүй байна гэдэг нөлөөлсөн. Дотооддоо энэ асуудлаа шийдэж чадахгүй байгаа нь үнэн.

Ард иргэд энийг шүүмжлээд гадаадууд нь мэдчихээд мөнгө угаагаад байхад хариуцлага тооцдоггүй юм байна саарал жагсаалтад оруулах хэрэгтэй гэж. Энэ төрлийн гэмт хэргүүдээ шийддэг байх хэрэгтэй сүр дуулиан болж бариад 2 3 хоноод гаргаад явуулчихдаг. Гурав дөрвөн хүн дээр хэдэн сая ам долларын асуудал яригддаг. Энэ мөнгө чинь гадаадад оффшор бүсэд байрлаад магадгүй тэр терроризмийг санхүүжүүлээд мөнгө угаалт болоод байгаа учраас  гадаадууд биднийг шоолоод одоо бүр шийтгэл болж байна шүү дээ.