Усан хангамжийн байгууламжыг сайжруулах  төслийг хүлээн авлаа
2011.03.29

Усан хангамжийн байгууламжыг сайжруулах төслийг хүлээн авлаа

УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Сүхбаатар болон албаны бусад хүмүүс  Япон улсын ЗГ-ын буцалтгүй тусламжаар Дархан-Уул аймагт хэрэгжсэн Усан хангамжийн байгууламжыг сайжруулах төслийн ажлыг хүлээн авах үйл ажиллагаанд 3-р сарын 24-нд оролцлоо. Тус төслийн хүрээнд 14 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Дарханы Ус сувгийн удирдах газрын усан хангамжийн байгууламжийн системийг бүрэн автоматжуулсан бөгөөд орон сууцны иргэдийн усан хангамжийн найдвартай ажиллагааг хангасан төсөл хэрэгжиж дууслаа.

“Дархан Уул аймгийн Ус сувгийн байгууламжийг автоматжуулсан нь иргэдийн усан хангамжаа найдвартай хүлээн авах болон усны аюулгүй байдлыг хангахад ихээхэн тустай  төсөл хэрэгжлээ” хэмээн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар цохон тэмдэглэв.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.