2011.01.25

БОАЖЯ 2011оныг “ Усны жил” болгон зарлалаа

Өчигдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн бага хуралд БОАЖ-ын сайд Л.Гансүх, Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар болон бусад холбогдох хүмүүс оролцож мэдээлэл өглөө.

Тус яам мэдээллийн эхэнд 2010 оны үйл ажиллагааны үр дүнгээ танилцуулсан байна. Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр 19 зорилтын хүрээнд нийт 94 арга хэмжээ төлөвлөгдсөнөөс тус яамны толгойлон хэрэгжүүлэх 84 арга хэмжээний биелэлт 2010 оны жилийн эцсийн байдлаар 73,8 хувьтай байжээ. Салбарын хууль эрх зүйн орчинд 2010 онд дорвитой шинэчлэл хийж УИХ-аар 11 хууль, Үүнд  гурван хөтөлбөр, Засгийн газрын дөрвөн тогтоол батлуулсан байна. Эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд байгалийн нөөцийг ашиглагч нь хамгаалагч байх, бохирдуулагч нь төлбөр төлөгч байх зар: хуульчилжээ. Тус яам 2010 оныг «Ойн менежментийг боловсронгуй болгох жил» болгон зар ойн салбарт чиглэсэн олон үр бүтээлтэй ажлыг хийсэн тухайгаа энэ үеэр мэдээллээ.

Харин 2011 оныг “Усны жил» болгосноо зарласан юм.

Дэлхий нийтэд нүүрлээд буй уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын сөрөг нөлөөнд монгол орон илүү өртөж байгааг энэ үеэр онцолсон. НҮБ-аас 2005-2015 оныг «Усны 10 жил» болгон зарласантай холбогдуулан манай улс ч усны асуудалд анхаарч байгаа аж. Монгол Улсын засгийн газар, БОАЖЯ,салбарын эрдэмтэд мэргэжилтнүүд усны талаар төрөөс дунд болон урт хугацаанд

баримтлах болох «Ус”үндэсний хөтөлбөр боловсруулан УИХ-аар өнгөрөгч онд батлуулсан билээ. «Үндэсний    аюулгүй байдлын үзэл баримтлал» ыг шинэчлэн боловсруулж УИХ –ын тогтоолоор батлуулж хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал гэсэн хэсэгт усны талаар хэрэгжүүлэх чиглэлийг тодорхойлсон байна.

Түүнчлэн «Усны жилийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан таван багц зорилтын хүрээнд 23 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.