Байдал энэ хэвээр үргэлжилбэл 2100 онд дэлхий дээр нэг ч дусал цэвэр ус үлдэхгүй
2009.10.12

Байдал энэ хэвээр үргэлжилбэл 2100 онд дэлхий дээр нэг ч дусал цэвэр ус үлдэхгүй

Дэлхийн гадаргуугийн дөрөвний гурав нь усаар бүрхэгдсэн ч бүх усны 95.7 хувь нь далайн ус юм байна. Иймээс цэнгэг ус нь усны бүх нөөцийн ердөө 2.5 хувийг эзэлдэг аж. Тэгэхдээ энэ цэвэр усны 80 орчим хувь нь Антарктид, Арктикийн мөс, уулсын мөсөн оргилд оршдог ба үлдсэн нь гол мөрөн, нуур, газрын доор, агаарт байдаг.

Дэлхийн дулаарал, элдэв зөрчил, дайн дажны улмаас жил ирэх тутам цэвэр усны хомсдол нэмэгдсээр. Энэ асуудлын хамрах хүрээ, газар зүй үнэхээр сэтгэл түгшүүлж байна. НҮБ-ын үнэлгээгээр зохих түвшнээс доогуур усан хангамжтай улс орнуудад нийт 2.3 тэрбум хүн амьдардаг ажээ. Мөн нэг тэрбум гаруй хүн аргагүйн эрхэнд бохир усыг хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд 400 сая хүн ангаж цангахын туйлыг үздэг гэнэ. Тэр бүү хэл Африкийн зарим нутагт иргэд амьд явахын тулд өдөрт таван цагийг усны эрэлд өнгөрөөдөг аж.

Усны дутагдлаас болж жилд таван сая хүн нас бардгийн ихэнх нь хүүхдүүд. НҮБ усны хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэн, ус хүрэлцээгүй орчинд амьдардаг хүмүүсийн тоог хоёр дахин бууруулсан ч ирэх 20 жилд усны хомсдолоос болж 34 сая хүн нас барах нь тодорхой хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ. Дэлхийн бүх өвчтэй хүмүүсийн тал хувь нь хүнсний усны хомсдолоос болж, эмнэлэгт хэвтдэг аж. Мөн энэ шалтгаанаар дэлхий дээр найман секунд тутамд нэг хүүхэд нас бардаг. Энэ тоо ялангуяа хөгжиж байгаа орнуудад илүүтэй. 2025 онд 5.5 тэрбум хүн усны хомсдолд орох гэнэ.

Цэвэр усны нөөцийн хяналт нь дэлхийн улс төрийн чухал хүчин зүйл болон хувирчээ. Ойрхи Дорнодын мөргөлдөөний гол асуудал ч үүнтэй холбоотой. Мөн Хойд Африкт Нил мөрнийг есөн орон булаацалдсаар. Энэ оны долдугаар сарын сүүлээр Африкийн Бурунди, Конго, Египет, Этиоп, Кени, Танзани, Судан, Руанда, Уганда улсууд хоёр өдрийн турш хуралдсан ч дэлхийн хамгийн урт голыг хэрхэн ашиглах талаар тохиролцоонд хүрч чадсангүй. Учир нь хамгийн их хувийг эзэмшдэг Египет хувиа багасгахаас эрс татгалзжээ. Тус улс 1959 оны хэлэлцээрээр жилд 55.5 тэрбум мЗ усыг ашиглах эрхтэй болсон. Харин энэ тоо 2017 онд 86.2 тэрбум мЗ-д хүрэх бөгөөд Египетийн газар нутгийн ердөө зургаан хувийг хө-дөө аж ахуйд ашиглах боломжтой юм байна. Тэгээд эдэлбэр газрууд зөвхөн Нил мөрний дагуу аж. Хамгийн аюултай нь дээрх есөн орны хүн ам ойрын 20 жилд хоёр дахин нэмэгдэх төлөвтэй тул дэлхийн усны ирээдүй их бүрхэг байгаа биз.

Усны хомсдолын асуудал анх 1950-иад оноос яригдаж эхэлжээ. Тухайн үед бүс нутгийн усыг дахин хуваарилах төслүүд хэрэгжих болсон. Жишээлбэл элсэн цөлийн Израиль улс 1964 онд Усан хангамжийн Үндэсний сүлжээ байгуулжээ. Энэ систем нь хөрсний давхаргуудын усны нөөцийг нийлүүлэн улсынхаа бүх мужид тэгш хуваарилах зориулалттай. Ийм хуваарилагч систем заримдаа хэдэн зуу, мянган км үргэлжилдэг. Жишээлбэл АНУ-ын баруун өмнөд нутагт ийм суваг бий.

Дэлхийн улс орнууд усны хомсдолыг арилгахын тулд хэрэглэсэн усаа дахин цэвэршүүлэн усалгаанд ашиглаж байгаа. Гэтэл ариун цэвэр, халдваргүйжилтийн стандартыг хангасан ч ийм ус байгаль орчныг бохирдуулж, хөрсийг давсархаг болгодог аж. Дэлхийн цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэхийн тулд далайн усыг цэнгэгшүүлэх төслүүд хэрэгжиж эхэлжээ. Ийм ус өндөр чанартай ч их өртөгтэй, маш үнэтэй. Тэгээд ч үлдсэн тунадас давсыг хаа нэг тийшээ хаях хэрэгтэй учраас байгальд хор хөнөөлтэй юм.

Зарим улс усыг өмчлүүлэх, хувьчлах асуудлыг хэрэгжүүлжээ. Гэтэл ийм бодлогын үрээр ӨАБНУ-д булчин задрах тахал дэгдсэн. Иймээс л Өмнөд Америкийн орнуудын иргэд усыг хувийн секторт өмчлүүлэх оролдлогыг эрс эсэргүүцдэг ажээ. Ингэхэд «PlayPumps International> компани ус шүүх өвөрмөц систем санал болгожээ. Системийг хүүхдийн тоглоомын тойруулга-тай холбоход насос нь хүүхэд тоглох болгонд ажиллах юм байна. Тус компани 2010 онд 4000 ийм системийг ашиглалтад оруулж, 10 сая хүнийг усаар хангахаар төлөвлөжээ. Одоо ч Өмнөд Африкийн БНУ-ын зарим гүний худаг дээр энэ систем ажилладаг. Санг үндэслэгч Тревор Филд төслөө амжилт- ' тай хэрэгжүүлэхийн тулд Их Британийн Засгийн газраас тусламж хүсчээ.

Хөгжингүй орнууд өнөөдөр хотын иргэддээ хандан сав суулгаа цөөн угаахыг уриалахын зэрэгцээ гуравдагч орнуудын усны нөөцийг I хэрэгцээндээ ашиглаж байгаа. Гэтэл үнэндээ үйлдвэрлэлийн салбар хамгийн их ус хэрэглэдэг байна. Хотын нэг оршин суугч өдөрт 150 л (АНУ-д бүр 400 л) хэрэглэдэг бол нэг тонн ган хайлахад 200 мянга, нэг тонн синтетик материалд таван сая, нэг тонн цаас үйлдвэрлэхэд 100 мянган литр ус зарцуулдаг. Түүнчлэн хөдөө аж ахуйн 1 усалгааны системд асар их ус ашигладаг билээ.

Дэлхийн хүн амын хурдацтай өсөлт, техникийн хөгжил дэвшлийн үрээр ус нь дэлхийн номер нэг стратегийн нөөц болов. Манай гарагийн өөр ямар ч нөөцийг устай харьцуулшгүй. Нүүрс, нефть, байгалийн хийг энергийн өөр эх үүсвэрээр орлуулж болох юм. Гэтэл цэвэр усыг орлох зүйл орчлон хорвоод байхгүй. Хүний биеийн 80 хувь уснаас бүрддэг учраас усны хомсдолд орсон улс орнууд дайтахаас өөр аргагүй болно.

Сүүлийн 40 жилд дэлхийн нэг хүнд ногдох цэвэр ус 60 хувиар багасчээ. Гэтэл ирэх 25 жилд энэ тоо хоёр дахин буурах төлөвтэй. 1940 онд дэлхийн хүн ам 1000 кмЗ ус зарцуулсан бол 2000 онд 5190 кмЗ болжээ. Хэрэв энэ байдлаар цааш үргэлжилбэл 2100 онд дэлхий дээр нэг ч дусал цэвэр ус үлдэхгүй. Иймээс ирээдүйд уснаас болж маш харгис дайн дэгдэх бололтой. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун «Тэр цаг удахгүй. Ойрын ирээдүйд дэлхийн 46 орны 2.5 тэрбум хүн зэвсэгт зөрчилд татагдан орж болзошгүй» хэмээн сэрэмжлүуллээ.

Ер нь уснаас үүдэлтэй анхны дайн 2007 онд Суданд дэгдсэн гэж үзэж болно. Усны асуудал ялангуяа Төв Ази, Хойд Африк, Өмнөд Европт хурцаар тавигдаж байна. Ташкент хотод долдугаар сарын сүүлээр болсон хурал дээр тавигдсан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн «Төв Ази дахь бүс нутгийн тэрсдлийн үнэлгээ» илтгэлд үүнийг хурцаар шүүмжилжээ. Бүс нутгийн хамгийн гол бэрхшээл бол хил орчмын гол мөрний усны ашиглалт юм. Энэ тал дээр улс орнууд зөрчилдөж байна. Тажикстан, Киргиз улсууд ЗХУ-аас өвлөн авсан Нуриекс, Токтогульскийн усан цахилгаан станцын усан санг өөрсдийн үзэмжээр ашигладаг аж.

Зөвлөлтийн үед эдгээр усан сан дээрх хоёр улсаас гадна Казахстан, Туркмен, Узбекстан зэрэг орнуудын хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг усаар хангадаг байв. Тэд хариуд нь нефть, байгалийн хий өгдөг байжээ. Гэтэл одоо энэ гинжин хэлхээ тасарсан тул сүүлийн арван
жилд давстай, намагтай газар 25 хувиар нэмэгдэж, усалгаатай системийн бараг 50 хувийг эзэлсэн ба улмаар Узбекстан, Туркмений ургац 20-30 хувиар буурчээ. Тэр бүү хэл Тажикстан, Киргиз улсууд нэмж усан цахилгаан станц барихаар төлөвлөж, далангуудаа өргөтгөж байгаа аж. Иймээс НҮБ хөрш орнуудынхаа ашиг сонирхлыг огоорсон тэдний стратегийг шүүмжилж байна. Ер нь Төв Азид ЗХУ-ын үеийнх шиг гол мөрний голдрилыг зөвшилцөн зохицуулах шаардлага гарсан бололтой.

Казахстан ч бас асуудалтай. Тус улсын нутагт Туркмен, Хятад, Орос зэрэг хэдэн улсын гол мөрөн цутгадаг. Туркмены усны чанар хангалтгүй бол Хятад жил ирэх тусам усны хэрэглээгээ нэмэгдүүлсээр байна. Харин ОХУ гол мөрний усаа арилжааны нөхцлөөр нийлүүлэх санал тавьжээ. Тэгээд ч Казахстаны баруун хэсэг Волга мөрнөөс хиймэл сувгаар усаа хангадаг тул усны урсгалыг зохицуулж болох аж.

Харин Туркмен усны асуудлаа өвөрмөцөөр шийджээ. Тэд Харахорумын элсэн цөлд байрлуулсан асар том тунгаагуурт бохир усаа хуримтлуулж эхэлсэн ба түүнийг цэвэрлэн, цэнгэгжүүлж дахин ашиглахаар төлөвлөжээ. Хачирхалтай нь энэ санг тус улсын төрийн тэргүүн агсан Ниязов « Алтан зуун» гэж нэрлэсэн гэнэ.

Хойд Африкт цөлжилтийн асуудал маш хурцаар тавигдаж байна. Сахарын элсэн цөл хүрээгээ улам тэлсээр, харин ус улам багассаар. Иймээс Африкийн хойд нутгийн улс орнууд элсний нүүдлийг зогсоохын тулд Агуу ногоон бус буюу ой модны зурвас байгуулах гэж байна. Британийн архитектор Магнус Ларсон ногоон ханан дээр нэмэлт хамгаалалт болгон « Bacillus pasteurii » бактериудыг элсэн цөлд цацахыг уриалжээ. Эдгээр бичил организмууд голдуу намагтай газар амьдардаг ба байгалийн цемент хэмээх кальцит ялгаруулдаг аж. Эдгээр нь эл-сэн манхныг «урсгахгүй» байлгаж, элсний нүүдэлд саад болох гэнэ. Ларсон «Энэ технологийг ойн зурвасгүй ч ашиглаж болно. Ядуу хүмүүс ой модыг сүйтгэн, түлээ болгосон ч гэсэн» хэмээн мэдэгдлээ. Гэхдээ мань хүн ядуус байгалийн цементийг ч бас хулгайлж болзошгүйг тооцоолоогүй бололтой.

«Bacillus pasteurii» бактерийн төсөл харин Европт үр дүнгээ өгч мэдэх юм. Энд ч Сахарын халуун амьсгал мэдрэгдэж эхэлсэн билээ. Испанийг элсэн цөл аажмаар эзлэн авч буйн харгайгаар тус улсад усны дайн дэгдэв. Түүхэндээ байгаагүйгээр ган гачигт нэрвэгдсэн Каталони нь Арагоноос ус гуйтал татгалзжээ. Иймээс тэд усаа Францаас худалдан авч, танкераар Барселонд хүргэсэн байна. Өнөөдөр Европын орнууд ийнх үү соёл-той аргаар усны хомсдлоо шийдсэн ч дэлхийн бусад хэсэгт харин яах бол доо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.