2017.02.08

Эрүүл мэндийн сайд Харвони эмийн талаарх мэдээлэлд тайлбар өгөв

УИХ-ын  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хийж байгаа ажлын явц байдлын талаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гишүүн сүүлийн өдрүүдэд гараад байгаа Хармони эмийн талаарх мэдээлэл дээр албан байр сууриа салбарын Сайдыг илэрхийлэхийг хүслээ.

УИХ-ын гишүүн  М.Оюунчимэг:

Эрүүл мэндийн салбарыг ажиглахад өдөр тутам "гал унтраах" ажилд илүү их цаг зарцуулаад байгаа байдал ажиглагдаад байна. Тийм учраас ЭМСалбарыг урт болоод дунд хугацаанд хөгжүүлэх, цаашлаад тогтвортой, бие даасан болгоход одоо л бидэнд хийх хугацаа байгаа шүү. Анхаарч ажиллаарай. 

Сайшаалтай зүйл мэдээж байгаа. Саар зүйл ч байна. Иргэдийн бидэнд хандаж буй гомдлоос харагдаж байна.

Тухайлбал, Сүүлийн үед вирусийн халдвар өвчих, ДОХ, осол гэмтлийн гомдол маш их ирж байна. Энэ гурван асуудал "үндэсний эмгэнэл" гэдэг шиг хүнд асуудал болчхоод байна. Үүнд тодорхой мэдээлэл өгнө үү?

Нийгмийн эрүүл мэндийн чиглэлд хийж буй ажил маш чухал. Нийслэлийн хэмжээнд хийсэн ажлыг харлаа. Харин хөөдөө орон нутагт яг юу хийсэн вэ?

Сүүлийн өдрүүдэд Харвони эмтэй холбоотой мэдээлэл гараад байна. Ганц аймагт татвараас чөлөөлж, УИХ-ын гишүүний нэрийг барьж, тэрбум гаруй төгрөгийн асуудлыг шийдээд явж  байгаа тухай. Гэтэл энэ өвчнөөр өвдсөн маш олон хүн байна. Юм ер нь шударга байх ёстой.   

Энэ тухай Сайд өөрөө энд албан ёсны мэдээлэл өгөөч. 

Мөн нэг санал хэлэхэд Эрүүл мэндийн сангийн хүрээнд Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт жишиг эмнэлэг барихаар төлөвлөгдөөд явж байгаа  гэж байна. Үүнд талархаж байна.

Маш сайн байна. Чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүний хувьд миний зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй байна. Үүнд гар бие оролцож ажиллах болно гэдгээ хэлмээр байна. 

Яг хэзээ эхлэх вэ? төсөв нь ямар байгаа вэ? тодорхой мэдээлэл өгнө үү?

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг

Таны хэлсэн зөвлөмжүүдийг хэрэгжүүлж ажиллана аа гэдгээ хэлмээр байна. Эрүүл мэндийн салбарт "гал унтраах" ажил үнэхээр их байдаг. Хайран цагаа ийм зүйл зарцуулж байгаатай санал нэг байна. Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ташаа янз бүрийн мэдээлэл гардаг.

Түүндээ тайлбар хийхгүй бол иргэдийн дунд бухимдал үүсэх, зүй бус асуудал гарах бий гэж санаа зовох юм.

ЭМяам нийтдээ  төрлийн Харвоний эмийг бүртгэсэн байдаг. Эдгээр нь янз бүрийн үнэтэй. Үнийг хөнгөлөх чиглэлийг Үндэсний зөвлөх хорооноос өгсөн. Эм бүрээс 210 мянган төгрөг хасахаар хамгийн бага үнэтэй эм нь 80-90 мянган төгрөгөөр худалдаж авах боломжтой болж байгаа юм.

Үүн дээр тулгуурлаад төрөл бүрийн төсөл, хөтөлбөр явуулах боломжтой юм. Энэ чиглэлийн шинэ санаачлагуудыг бид дэмжиж, хамтдаа шийдвэрлэнэ. 

Ийм санаачлага гаргаж, санхүүжилтийг нь олоод хийх боломж байгаа юм.Яг энэ жишгийг Архангай аймаг үзүүлсэн юмаа. Миний ойлгосноор Ё.Баатарбилэг гишүүн сонгуульд өрсөлдөхөөсөө өмнө энэ асуудлыг хөөцөлдөж, 7 сард цаад байгууллагатайгаа холбогдсон юм шиг байна лээ.

Цаад байгууллагаас ирсэн албан бичиг нь "МУ-д 3000 тун эм явууллаа. Энэ Архангай аймгийн хүн амд хүрэх юмаа" гээд тодруулаад биччихсэн ирсэн.