2017.01.16

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг цахилгаанаар гэрийн дуулан, зуухны асуудлыг шийдэх төсөлтэй танилцлаа

Сонгинохайрхан дүүргийн 7-р хороонд үйл ажиллагаа явуулж байгаа “Эрүүл орчин, зөв ахуй” ТББ нь түлшний зарцуулалт бага гэр, байшингийн нэмэлт халаагууртай зуух, бүрэн шаталттай нам даралтын зуух, халаалтын секц, халдаг ширээ үйлдвэрлэж байгаа юм.

   Иргэд дулаан алдалтыг зогсоох, багасгах талын мэдлэг дутмагаас болж гэрийн дулаан их хэмжээгээр алддаг гэдгийг тус байгууллагын удирдлагууд хэллээ. Агаарын бохирдлыг бууруулахад утаа гаргахгүй байх тоног төхөөрөмж хамгийн чухал.

Тиймээс тус байгууллага гэрийн дулаалга болон халаалтын систем, ахуйн хэрэглээний бусад асуудлуудыг ч шийдсэн санаачлага гаргасан байна. Зуух болон ширээний асуудлыг нэг дор шийдсэн энэхүү бүтээгдэхүүн нь өдрийн цагаар нарны энергээр цэнэглэгдэж цахилгааны асуудлаа шийдэхээс гадна хэрэглэгч хүссэн загвараараа захиалах боломжтой юм байна.