УИХ-ын дарга Агаарын бохирдлын талаар үүрэг өглөө
2017.01.05

УИХ-ын дарга Агаарын бохирдлын талаар үүрэг өглөө

УИХ-ын дарга М.Энхболд чуулганы үеэр салбарын сайдуудад хандан үүрэг өгч санал хэллээ.

М.Энхболд: Агаарын бохирдолын асуудлаар надад өглөөнөөс хойш 20 гаруй мессеж ирлээ. Та бүхэнд ч ирж байгаа байх, агаарын бохирдол ямар хэмжээнд хүрээд байгааг мэдэж байгаа .

Өнөөдрийн УИХ-ын чуулганд С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил гэсэн хоёрхон сайд сууж байна. Утааны асуудлаар Засгийн газар, Ерөнхий сайд ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй. Агаарын бохирдлын асуудлаар УИХ-д ажлаа танилцуул хэмээн үүрэгдлээ.