Миний мэдэх Х.Баттулга гишүүн тийм юманд холбогдох хүн биш
УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.
-УИХ-ын гишүүн Х.Баттулгын "Баянгол" зочид буудал дахь өрөөнд болсон ажиллагаа хүмүүсийн ярианы сэдэв болж байна. Уг ажиллагааг эхлэхээс дуусах хүртэл Та тэнд, Х.Баттулга гишүүнтэй хамт байсан. Тэнд яг юу болсон юм бэ?
-Х.Баттулга гишүүн бид хоёр нэг нутгийнх. Бизнес эрхэлж байх үеэсээ нэгнээ мэднэ. Олон жил хамт яваа, нэг тойргоос УИХ-д сонгогдсон улс. Өдөртөө тааралдахгүй бол утсаар ярьж, мэнд усаа мэдэлцдэг, ажил төрлөө асууж лавладаг хүмүүс. Өчигдөр (2016.04.11) утсаар ярьтал "Знд ийм юм болох гээд байна" гэхээр нь яваад очсон. Ажил төрөлдөө ойр гээд Х.Бапулга гишүүн тэнд байнга байдаг, бараг амьдардаг шахуу байр л даа. Би ч түүгээр нь орж, гардаг.
Очиход хар хувцас өмссөн, буу зэвсэг агссан баахан хүн ажлын өрөөнд нь орчихсон, гадна нь 2-3 машин дүүрэн тусгайгийн албан хаагчид ирчихсэн байсан. Юу болов, яав ийв гэтэл компанид нь шалгалт хийж байна л гэсэн.
Бид тэр хүмүүст "Внэ бол манай томоохон зочид буудлуудын нэг. Гадаадын олон улсын зочид байрлаж байгаа. Байгууллагын нэр хүнд байна, сонгууль хаяанд ирчихсэн байна. Ийм үед улс төрийн захиалгаар ингэж сүржигнэх нь хэр зохистой вэ. Арай өөр байдлаар, хууль номынхоо дагуу энэ ажлаа хийж болдоггүй юм уу" гэсэн асуудал тавьсан. Тэнд байсан хүмүүс 500 цагдаагаар хүч нэмэгдүүлэх тухай ярьж байсан. Тэгэхэд нь олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэчих вий, хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан зүйл болчих вий гэж санаа зовж байлаа. Долоодугаар сарын 1-нийх шиг үймээн самуун бидний хэнд ч хэрэггүй шүү дээ.
Хууль номынх нь дагуу ажлаа хийхтүй, сүр дуулиан болгож, нийгмийг эмх замбараагүй байдалд дуудсан байдал руу явах гээд байна. Үүнийгээ болиоч гэдэг талаас нь хэлж, ярьж, тэнд байлцсан.
-Тэр ажиллагааг сүр дуулиантай болгосон хүмүүс нь цагдаа, тусгайгийнхан биш. Харин УИХ-ын гишүүд гэсэн утгатай мессэж яваад байгаа шүү дээ. Та бүхэн эсэргүүцэл үзүүлж, тусгайгийнхныг дуудахаас аргагүй болгосон юм уу?
Тийм юм байхгүй. Тэд хийе гэсэн ажлаа амжуулж, нэгжлэг, шалгалтаа хийгээд явсан. Анх ирэхдээ прокуроргүй байсан. Шаардлага тавиад прокурорыг нь ирүүлсэн. Өөрөөр бол бидний зүгээс ажилд нь саад хийсэн зүйл байхгүй. Тэр хүмүүс аюулгүй байдлаа хангаад, ганц хоёр цагдаатай ирээд хийчих юмыг тэгж тусгай албаныхныг авчирч, хүмүүсийн анхаарлыг татсан нь дэмий зүйл болсон болов уу. Уг нь бол тусгай албаныхны чиг үүрэг гэж тусдаа зүйл бий. Тусгай алба гэдэг юм бүхэнд яваад байдаг алба биш. Ажиллах заавар, журам нь ч туддаа. Тэр заавар журмаа мөрдөлгүй гэгээн цагаан өдрөөр гүдамжаар дүүрэн хөлхөөд, олон хүнтэй зочид буудлын бизнесийн нэр хүндэд халдаад байгаа нь өөрөө зохисгүй зүйл.
Анхнаасаа ямар зорилгоор тэгж ирсэн бэ гэвэл бас сонин хариу гарч мэдэх юм. Хэрэв дэргэд нь өөр УИХ-ын гишүүд байгаагүй бол зориудаар өдөөн хатгаж, зодоон цохион гаргахыг ч үгүйсгэхгүй. Тэр ч бүү хэл Х.Баттулга гишүүний амь биед халдах зорилготой байсан байж ч магадгүй, “Баянгол" зочид буудлын хажуугийн байшингийн дээвэр дээр мэргэн бууч байрлуулсан байсан гэсэн яриа бас байна.
Та бол Х.Баттулга гишүүнийг буруугүй гэдэгт бат итгэлтэй байгаа юм байна, тийм үү?
-Х.Баттулга гишүүн хүмүүсийн яриад байгаа шиг улсын хөрөнгө идэж шамшигдуулах хүн биш гэдэгт би эргэлзэхгүй байна. Олон жилийн өмнөөс бие биенээ мэдэхийн хувьд улс орны хөгжил, бутээн байгуулалтад хувь нэмрээ оруулахын төлөө, эх орноо өнгөтэй өөдтэй байлгахсан гэж хүсэж, зорьж явдаг, хийсэн бүтээсэн зүйлтэй, улс орноо үйлдвэржуүлэх, Монголын баялгийг Монголд ньүлдээх, монголчуудад наалдацтай байлгахын төлөө л зорьж, ярьж хэлж явдаг хүн гэж итгэдэг. Өөрийнх нь байр суурь, итгэл үнэмшлийг харсан ч, миний мэдэх Х.Баттулга гишүүн бол тийм юманд холбогдоод байх хүн биш. Хуулийн хүрээнд хийсэн ажлыг нь харлуулж харагдуулах, гажуудуулах, нэр хүндэд нь халдах захиалгатай, улс төрийн юм л яваад байна.
-Улс төрийн захиалгаар гүтгэж байна гэж Х.Баттулга гишүүн өөрөө хэлсэн. Та ч бас тэгж бодож байгаа хэрэг үү?
-Гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутай мэтээр олон нийтэд харагдуулж, сүр дуулиантайгаар хэвлэл мэдээллээр зарлаж, орчин тойрных нь хүмүүсийг хэцүү баидалд оруулж болохгүй. Гэтэл манайд энэ бүхэн эсрэгээрээ. Ийм явдал хаа сайгүй гардаг боллоо. Баахан хүн шалгалаа л гэдэг. Дараа нь тийм биш байсан байна гээд явуулдаг, эсвэл шалгаж эхэлснээсээ шал өөр хэргээр ялладаг. Хүнийг сонгуульд оролцуулахгүйн тулд ийм технологи ашигладаг болоод байна шүү дээ. Биднийг Баянхонгорт нэр дэвшүүлэхгүй, сонгуульд оролцуулахгүйн тулд ийм зүйл хийж байгаа юм биш байгаа гэж бодож байна. Ийм яриа ч гараад эхэлсэн байна.
-Улс төрийн захиалга гэж харвал, хэн захиалсан байж таарах вэ?
-Тэр нь цагийн аясаар тодорхой болох байлгүй. Тавантолгойг гадаадынханд өгсөнгүй гэж өширхсөн, санасан бодсондоо хүрч чадаагүй хүмүүсийн захиалга ч байхыг үгүйсгэхгүй.
-Танай нам эрх барьж байна. Хууль, хүчний бүх байгууллагыг та бүхэн томилсон. Тэгэхээр намынхан чинь л захиалж ийм зүйл хийлгэх боломжтой гэсэн үг биз дээ?
-Манай намынхан тэгж байгаа юм уу, сөрөг хүчин тэгж байгаа юм уу, эсвэл гадна, дотнын, захиалгатай ч юм уу. Үүнийг би одоо хэлж чадахгүй байна. Аяндаа тодорхой болох байлгүй дээ.
-Өнгөрсөн бямба гарагт "Их тэнгэр"-т болсон уулзалтаар ойлголцлоо гээд байсан. Ойлголцох бүү хэл улам хурцадсан юм биш үү, АН-ын дотоод асуудал?
-Ганц өдөр, ганц цаг суугаад бүх зүйл байр байрандаа оччихно гэж юу байх вэ. Хоорондоо ярилцах, бас дахин ярилцах шаардлага байгаа. Ямар ч зүйлд цаг хугацаа хэрэгтэй байдаг шүү дээ. Ойлголцол руугаа явж л байна. Гэхдээ бас эвлэрч болохгүй зүйл гэж байна.
-Жишээ нь?
-Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалах, ард түмний баялгийг ард түмэнд хүртээмжтэй байдлаар өгөх зэрэг бидний үзэл бодол, итгэл үнэмшил зарим нэгнийхтэй зөрчилдөж байгаа. Дампуурсан компанийн ч юм уу, буруу замаар явж байгаа компанийн өр, зээлийг улсын хөрөнгөөр төлөхтэй бид яагаад ч эвлэрэхгүй.
-Тавантолгойтой холбоотой асуудлаар л эвлэрэхгүй байна уу. Эсвэл өөр асуудал байна уу?
-Ерөнхийдөө бол Тавантолгойн асуудал. Хүмүүсийн үзэл бодол, итгэл үнэмшил өөр, өөр байна. Хуулийн дагуу газрын хэвлий дэх баялаг ард гүмний өмч. Тавантолгойн лиценз төрийн өмч. Гэтэл МС5 гэдэг хувийн компанийг хүнд байдлаас гаргахын тулд улсын Тавантолгойг өгч болохгүй гэсэн байр суурьтай байгаа. УИХ-ын дарга ч байр сууриа илэрхийлсэн. Түүнийг нь дэмжиж УИХ-ын 40- 50 гишүүн гарын үсгээ зурсан байгаа.
-Шуудхан хэлэхэд Х.Баттулгыг шалгаж буй нь АН доторх фракцуудын зөрчилдөөний илрэл шүү дээ. Энэ байдал намжих биш, улам хурцдаж байна. АН их хагарлын ирмэгт ирчихээд байгаа юм биш үү?
-Манай намын дотор болж буй зүйл бүгд ил тод байдаг. Асуудлыг хав дараад, идээ бээрээ нуугаад, тэр нь аминд нь хүртэл хүндрээд явдаггүй. Дор дор нь асуудлаа шийдвэрлээд байж чаддаг гэдгийг хүмүүс мэдэх байлгүй. АН байр сууриа янз янзаар илэрхийлж, байдал хурцадмал болж байгаадучир начраа олчихдог.
-АН-ынхан ингэж хэлдэг л дээ. Гэхдээ энэ удаа ил харагдаж байгаа нь мөсөн уулын зөвхөн орой хэсэг юм биш үү. Харагдаж байгаагаасаа илүү асуудал байгаа юм биш үү?
-Мэдээж хэрэг АН-д асуудал байгаа. Сонгууль дөхөж байгаа болохоор үүнийг дэвэргэх, бүр илүү хүч нэмж харагдуулах сонирхол өрсөлдөгчдөд маань ч байгаа байх.
Энэ том намын асуудал нэг л өдөр өргөс авсан юм шиг зүв зүгээр болчихгүй. Ярилцаад ойлголцоод, хаана нь буруу зөрүү зүйл байгааг хэлэлцээд, засаж залруулаад явж дөнгөх байх. Ардчилсан нийгэмд амьдраад 25 жил болж байна. Бид төлөвшиж байна, суралцаж байна. Алдаа оноогоо мэдэж байгаа бол засаж залруулаад л явахыг хичээж байна.
-Х.Баттулга гишүүн намаас гарч, бие дааж нэр дэвшинэ гэж хэлсэн сурагтай. Үнэхээр тэгж хэлсэн юм уу?
-Тийм яриа байсан. Гэхдээ тэр бол хамгийн эцсийн мөчид хийх алхам нь байх. Зүгээр анхааруулсан болов уу. Тэгж хэлэхдээ намын нэр хүндийг унагаад байгаа бусад хүмүүсийг ч намаас гар гэсэн байдлаар байр сууриа илэрхийлсэн гэж ойлгож байгаа.
Парламентын ажлын талаас илүү хувийг Хууль зуйн байнгын хороо нугалдаг
Намаас нь нэр дэвшүүлэхгүй байх тухай яриа гарч байгаа юм уу?
-Яг нам дотор тийм яриа гараагүй байх. Гадуур хүмүүсийн амнаас тийм яриа чих дэлсэж байгаа. Тэр хүмүүсийн яриад байгаа, бодоод байгаа шиг зүйл болохгүй байх. Гурван удаа УИХ-д сонгогдож, хоёр удаа Засгийн газарт ажилласан, Монгол Улсын хэмжээнд хамгийн нэр хүндтэй байгаа улпөрчдийн нэг шүү дээ. Баянхонгор аймгийн төдийгүй Монголын ард түмний дэмжлэгийг хамгийн их хүлээсэн улстөрчөө нэр дэвшүүлэхгүй байна гэдэг байхгүй байлгүй. Буйдан дээрээс илүүдэл жинтэй хүмүүс шүүмжилснээр улс орон хөгжихгүй
УИХ-ын хаврын чуулганд ажиллах хугацаа богино үлдэж байна. Хаврын чуулганаар Хууль зүйн байнгын хороо ямар ажил амжуулахыг зорьж байна вэ?
-Парламент бол хууль тогтоох байгууллага. Парламентын ажлын талаас илүү хувийг Хууль зуйн байнгын хороо нугалдаг. Тэр ч уггаараа үе үеийн парламентын урдаа барьдаг хуульч гишүүд Хууль зүйн байнгын хороонд харьяалагдан ажиллаж, УИХ-аар хэлэлцэж буй ихэнх хуулийг эв гаванд нь оруулдаг.
Манай Байнгын хороо маш ачаалалтай ажилладаг. Үдийн цайгаа уух завгүй, цайны цагаар сунаж хуралдаж асуудлуудаа шийдвэрлэх өдөр олон. Намайг даргаар ажилласан хугацаанд Хууль зүйн байнгын хорооны хурал нэг ч удаа хойшилж байгаагүй. Хуралдах цаггаа хуралдаад, хийх ажлаа хийгээд явж байна. Бид Монгол Улсын хууль эрхзүйн салбарын томоохон шинэчлэлийг хийхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн. Шүүхийн шинэчлэлийг хийж дуусгалаа. Зрүүгийн болон Зөрчлийн хуулиудыг баталлаа.
Одоо процессийн хуулиудыг батлахаар ажиллаж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хууль сахиулах тухай, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх түхай, Цагдаагийн, Прокүрорын, Хохирлыг барагдуулах тухай гэх мэтчилэн тэр бүр хүмүүсийн анхаарал хандуулаад байдаггүй ч өдөр тутам ажил, амьдралд нь хэрэглэгддэг хуулиудыг шинэчилж байна. Өмнө нь бид ЗХУ гэж байх үед тэндээс жишиг болгож авсан хуулиудыг хэрэглэж байлаа. Үүнийг олон улсын жишигт нийцүүлж өөрчлөх цаг болсон. Үүнийг бид хийж байна.
Ажиллах хугацаандаа санал шүүмжлэл, хатуу хөтүү үг ч цөөнгүйг сонслоо. Гэхдээ ажлаа нүүр улайхааргүй хийж байгаа гэж боддог.
-Сонгуулийн хуулийг өөрчлөх гурван ч төсөл гишүүдийн гарт байна. Өөр ч хувилбарууд яригдаж байх шиг. Та Сонгуулийн хууль өөрчлөхийг юу гэж үзэж байна вэ?
-Нэг хууль баталчихаад хэрэглээгүй байж өөрчлөх талаар яриад байгаа нь зохистой зүйл биш. Сонгуулийн хууль Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчимтай зөрчилдөж байна гэж иргэдҮХЦ-д өргөдөл гаргасан, маргаанүүсгээд явж байгаа гэсэн мэдээлэл байна. ҮХЦ-ээс ямар шийдвэр гарах нь вэ гэдгийг харах хэрэгтэй. ҮХЦ-ээс ямар шийдвэр гарна, тэр эцсийн шийдвэр болж таарах байх.
Ирэх сонгуульд барьж орох мөрийн хөтөлбөрөө Бүлгийн өргөтгөсөн хурлаар хэлэлцээд өмнөх мөрийн хөтөлбөрөө үргэлжлүүлэхээр болсон гэж сонссон. Өөр онцолмоор шинэ бодлого дэвшүүлж байгаа юу?
- Хэрэв ард түмэн итгэл хүлээлгээд олонх болговол "Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье" гэсэн мөрийн хөтөлбөрөө үргэлжлүүлээд явах нь зүйтэй гэж үзсэн. Өнгөрсөн сонгуулиар бид олонх болж чадаагүй. Яг үнэнийг хэлэхэд бид энэ дөрвөн жилд аль, аль намтай нь эвлэж ажиллах гэж, аргадаж, аясаар нь явсаар, сандал ширээ, Засгийн газар ярьсаар, ийм ч хууль батлуулахтүй, тийм ч шийдвэр гаргуулахгүй гэсэн шантаажинд орсоор бодож, боловсруулсан зүйлээ бүрэн хийж чадаагүй.
Бид олонх болсон байсан бол тав, найман хувийн хүүтэй ипотекийн зээл гацахгүй, илүү олон айл орон сууцанд орох байлаа. Бүр олон км зам тавигдсан, үйлдвэр аж ахуйн газар шинээр бий болсон байх байсан. "Чингис” бондын мөнгө байгаа оносон, зөв зүйлдээ зарцуулагдсан гэж харж байгаа. Илүү их мөнгө босгож, маш олон бүтээн байгуулалт хийх боломж байсан ч хүний тоо хүрэхгүй, саналын тоо хүрэхгүй учраас санасандаа хүртэл ажиллаж, боловсруулсан бодлогоо бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадаагүй.
Сөрөг хүчин буйдан дээр сууж эсэргүүцдэг, ард түмэн ч буйдан дээрээсээ л болж бүтэхгүй байгааг ярьдаг болохоос бүгдээрээ хамтраад ажиллая гэсэн сэтгэлгээ суухгүй байна. Өнгөрсөн жилүүдэд халамжийг хэт хавтгайруулсан нь улс орныг буйдансаг сэтгэлгээтэй болгосон байна. Сайхан буйдан дээрээс илүүдэл жинтэй хүмүүс бүх юмыг шүүмжилж сууснаар улс орон хөгжихгүй. Бүгдээрээ чадах чадах зүйлээ хийж, нэг зүг рүү харж зүтгэж байж улс орон хөгжинө. Амьдрал сайжирна. Буйдан дээр суугаад, юм хийх гэж байгаа нэгнээ эсэргүүцээд, шүүмжлээд суух юм бол ажил явахгүй. Аж амьдрал ч дээшлэхгүй. Тэгэхээр бид хийж бүтээе гэсэн хүмүүсээ дэмжье, ажил хийх сэдэл төрүүлж, боломжийг нь нээж өгье гэсэн бодлого барьж байгаа.
-Танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.
-Баярлалаа.
эх сурвалж: http://www.ub.life/political/199