2025.06.05

“Улаан буудай, гурилын салбарын өрсөлдөөний төлөв" үйл ажиллагааны тайланг сонслоо

“Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 243 дугаар захирамжаар байгуулсан.

​​Тус ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, ажлын хэсгийн гишүүнээр Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, З.Мэндсайхан, М.Сарнай, Г.Очирбат нар ажиллаж байна.

​Ажлын хэсэг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж “Улаанбуудай, гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл”, “Буудайн гурилын үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийгдсэн судалгаа, хяналт шалгалт”, “Улаан буудай, гурилын салбарын өрсөлдөөний төлөв” зэрэг сэдвээр Үндэсний статистикийн хороо, Монополын эсрэг газрын мэдээлэл болон судалгааны тайлан, Улсын Их Хурлын даргын 2024 оны 59 дүгээр захирамжаар байгуулагдан ажилласан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа