УИХ-ЫН ГИШҮҮН Р.СЭДДОРЖ АХМАД ХИЛЧДЭЭ ТӨРИЙН ОРДОНД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2025.06.06

УИХ-ЫН ГИШҮҮН Р.СЭДДОРЖ АХМАД ХИЛЧДЭЭ ТӨРИЙН ОРДОНД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Хилчин хүний хүү нь болж, хилийн цэргийн отрядад өсөж, хилчдийн дунд хүн болж төлөвшсөн минь хамгийн эрхэм хувь заяа гэж боддог.

Монгол эх орныхоо өмнөд хилийн манаа, Хүндэт хилчин, хошууч генерал Чогын Сандрын нэрэмжит Цэргийн гавьяаны одонт, хилийн цэргийн 0131 дүгээр ангийн ахмадуудаа өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв.

Олон зуун хилчин дайчдыг цэрэг эх оронч үзэлд сургасан сайхан буурлууддаа эрүүл энхийг хүсье. Хил хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, залуу нас, зориг тэвчээр, ажил амьдралаа хилийн застав, хилийн отрядад өнгөрүүлсэн хилчин ахмадуудынхаа санал хүсэлтийг сонсож, сайхан ярилцлаа.

Аав маань ХЦ-ийн 0131-р ангид Улс төрийн орлогчоор ажиллаж байсан бэлтгэл дэд хурандаа бөгөөд хилийн тухай олон дуу, шүлэг бүтээсэн авьяас билэгтэй хүн билээ.