Эрүүл мэндийн салбарт ажиллагсдад талархал илэрхийлэх ёстой
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Бид нэг зүйлийг хийж чадахгүй яваад байна. Өвчтөнд үзүүлж буй тусламж , үйлчилгээ, хяналтгүй байна. Эмчилгээ үр дүнтэй болж байгаа эсэх хөндлөнгийн хяналт байхгүй байгаа.
Тусламж, үйлчилгээ оновчтой болсон эсэхэд тавьдаг хяналтын тогтолцоог хийж өгөх хэрэгтэй. Үе, үе тавьдаг хяналтаар үр дүн гарахгүй байх.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Өрхийн эрүүл мэндийн төв, эмнэлгүүд маш ноцтой байдалд байна. Түр оршин суугч буюу ямар ч тарифгүй хүн ирж үйлчлүүлдэг. Зарим өрхийн эмнэлэгт 1000-4000 хүн үнэгүй үйлчлүүлж, өрхийн эмнэлгийн ачаалал хэд дахин нэмэгдсэн. Өрхийн эмнэлэгт ирсэн хүн бүрт үйлчлэх нь зөв үү?
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал маш их бий. Сайд байхгүй энэ салбар дампуурчих шахаад явж байгааг хараад харамсаж байна. Харин ажлаа сайн хийдэг эмч, сувилагч ажилчид сайдтай, сайдгүй ажиллаж болдог гэдэг сайн загварыг Монголын нийгэмд харуулж өгсөн. Эрүүл мэндийн салбарт ажиллагсдад талархал илэрхийлэх ёстой.
Үүгээр УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.