Польшийн эм хангамжийн агентлагийн дарга ноён Гжегож Цессак, Элчин сайд Кжистаф Бойкотой уулзлаа
2025.06.05

Польшийн эм хангамжийн агентлагийн дарга ноён Гжегож Цессак, Элчин сайд Кжистаф Бойкотой уулзлаа

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Монголын уламжлалт анагаахын эм бэлдмэлийг албан ёсоор зөвшөөрч гэрчилгээ олгох, улмаар Польшийн болон Европын зах зээл рүү гаргах талаар Польшийн эм хангамжийн агентлагийн дарга ноён Гжегож Цессак, Элчин сайд Кжистаф Бойко болон албаны хүмүүстэй уулзав.

Өнгөрсөн Гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд хоёр орны эм хангамжийн байгууллагууд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан гарын үсэг зурсан бөгөөд хоёр талын парламентын гишүүдийн уулзалтаар эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллах талаар санал солилцож байсан юм.

Монгол Улсад ховор, хэрэгцээтэй эм бэлдмэлийг Польш болон Европын үйлдвэрлэгчдээс найдвартай ханган нийлүүлэхэд энэхүү хэлэлцээр чухал нөлөөтэй. Нөгөө талаас Монголын уламжлалт анагаахын мянган жилийн мэдлэг, туршлагыг хүн төрөлхтний сайн сайхны төлөө олон улсад экспортлоход тус дэм болно хэмээн найдаж байгаа.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан