ХҮН эрдэмтдээр хүрээгээ тэллээ
2016.04.14

ХҮН эрдэмтдээр хүрээгээ тэллээ

Хөдөлмөрийн үндэсний намын өнөөдөр хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаар тус намын дарга Т.Ганболд намын дэд даргад эдийн засгийн ухааны доктор профессор Ц.Даваадоржийг санал болгон оруулсан байна.

Удирдах зөвлөлийн хурлаас Ц.Даваадоржийг намын дэд даргад дэмжигдсэнээр Намын төв хорооны хуралдаанаар оруулж, батламжилдаг дүрэмтэй. Хөдөлмөрийн үндэсний намын дүрэмд намын дэд даргыг тав хүртэл байж болохыг заасан бөгөөд Ц.Даваадоржийн хувьд 1995 онд Япон улсын Кёотогийн их сургуульд суралцаж, 1998 онд эдийн засгийн ухаанаар доктор цолоо хамгаалсан, Хөдөлмөрийн үндэсний намын дэргэдэх Бодлогын судалгааны хүрээлэнгийн гишүүн юм.

Мөн уг хурлаар Хөдөлмөрийн үндэсний намын удирдах зөвлөлийн гишүүнээр удирдахуйн ухааны доктор, Бодлогын хүрээлэнгийн эрдмийн  зөвлөлийн тэргүүлэгч гишүүнийг томилсон байна. Түүнийг Хөдөлмөрийн үндэсний намын ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Н.Одонгуа бүрэн эрхийн хүрээнд санал оруулсанаар дэмжигдэн батлагдлаа. Хөдөлмөрийн үндэсний нам нь удирдлагын багаа эрдэмтдээр тэлж, хүрээгээ өргөтгөснөөр улс төрд бодлогоор өрсөлдөхүйц нам гэдгээ баталж байна хэмээн тус намын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.