2016.04.14

МАН-тай хамтрах эсэх асуудлаар ярилцана

МАН-ын дарга М.Энхболд бие даагч гишүүд Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарт хамтрах санал тавьжээ. 

 Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Энэ талаар бид ярилцана. Мөрийн хөтөлбөрийн талаар тодорхой асуудлуудад санал солилцоно. Нэн тэргүүнд биднийг дэмжиж буй, бидэнд итгэж байгаа хүмүүсийн эрх ашиг хамгийн чухал.

Эдийн засгийн хямралыг давах арга, өрийн асуудлыг шийдвэрлэх арга нь бидэнтэй адил эсэхийг судлана. Улс орны хөгжлийн чиг хандлагыг хэрхэн үзэж байна вэ гэдэг талаар ярилцана” гэлээ.