Гадаад худалдаа-нэг өгүүлбэрээр
2016.01.21

Гадаад худалдаа-нэг өгүүлбэрээр

2015 оны арванхоёрдугаар сарын тоон мэдээлэл, Монголбанк
- 2015 оны арванхоёрдугаар сарын байдлаар гадаад худалдааны эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 23 хувиар буурч, 8,4 сая ам.долларт хүрээд байна.
 

Дэлхийн гадаад худалдааны эргэлт

- Монгол Улс БНХАУ-ын хооронд хийсэн худалдаа нийт бараа эргэлтийн 62,1 хувийг эзэлж байгаа бөгөөд тус улстай хийсэн худалдаа 22 хувиар буурч, 5,2 сая ам.долларт хүрчээ.

Хятадад үйлдвэрлэв

- Манай улсын гадаад худалдааны тэнцэл өмнөх оны мөн үеэс нэмэгдэж, 872,3 сая ам.долларын ашигтай гарлаа.

Ашигтай...

- 2015 он гарсаар зэсийн баяжмалын экспортын нөлөө тогтворжсон байна.

Зэсийн нөөцтэй

- Сүүлийн хоёр жилд алдагдалтай байсан валютын төлбөртэй худалдааны тэнцэл тогтмол ашигтай гарч, 1,1 сая ам.долларын ашигтай байна.

Валютын нөөц нэмэгдэж байна уу...

- Экспортын үнэ буурахад зэсийн баяжмал, төмрийн хүдэр, түүхий нефтийн дундаж үнэ буурсан нь голлон нөлөөлөөд байна.
- Ашигт малтмалын бүтээгдэхүүний нийт экспортод эзлэх хувь өмнөх оноос хоёр хувиар буурч, нийт экспортын 87 хувийг бүрдүүлж байна.

- Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, боловсруулаагүй нефть зэрэг ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт 21 хувиар буураад байна.
- Ямааны угаасан ноолуурын экспортын тоо хэмжээ нэмэгдсэн ч, үнэ буурснаас шалтгаалж, орлого 47,9 сая ам.доллараар багассан байна.

Шавхагдашгүй нөөц...

- Алтын дэлхийн зах зээлийн ханш 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар нэг унци нь 1,061 ам.долларт хүрч, буураад байна. 

Үнэ цэнээ алдах уу?