Монгол-Хятадын худалдааны дөрөвдүгээр экспо албан ёсоор нээлээ
2023.09.07

Монгол-Хятадын худалдааны дөрөвдүгээр экспо албан ёсоор нээлээ

ӨMӨ30-ны нийслэл Хөх хотод 2023 оны 09-р сарын 06-10-ны өдрүүдэд зохион байгуулж буй Монгол-Хятадын худалдааны дөрөвдүгээр экспо албан ёсоор нээлээ.

Монгол Улс, БНХАУ хоорондын худалдааны эргэлт 2022 онд 13,6 тэрбум ам.долларт хүрсэн нь Монгол Улсын нийт худалдааны эргэлтийн 60 гаруй хувь нь БНХАУ-тай хийж буй худалдаа байна. Манай улсын уул уурхай, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нийт экспортын 90 орчим хувийг БНХАУ эзэлдэг. Энэ нь БНХАУ манай худалдаа, эдийн засгийн тэргүүлэх түнш, томхон хөрөнгө оруулагчдын нэг гэдгийг илтгэн харуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс цаашид БНХАУ-тай хийж буй худалдааг улам нэмэгдүүлэхийн зэрэгцээ бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг өргөжүүлж, бүтцийг сайжруулан уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын хэмжээ, нэр төрлийг өргөтгөхийг зорьж байна. Түүнчлэн, хөрөнгө оруулалтын бүтэц, чанарыг сайжруулах, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлэх, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтыг илүүтэй дэмжин ажиллах болно.

Хөгжлийн бодлогоо бүс нутаг болон олон улсын хөгжлийн зорилтуудтай уялдуулан өөрсдийн хувь нэмрийг оруулахад Монгол-Хятадын 4 дэх удаагийн энэхүү Экспо үнэтэй хувь нэмэр оруулна гэж итгэж байна. Хоёр орны зочид, төлөөлөгчид Та бүхэн аж үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн чадавхын ололт амжилт, тэргүүний технологиос харилцан санаа авч, туршлага солилцон шинэ гэрээ хэлэлцээр байгуулж, бизнесийн салбараа өргөтгөнө гэдэгт итгэлтэй байна.

Экспогийн үеэр Монгол-Хятадын IV экспо болон Умардад нээлттэй эдийн засаг худалдааны уулзалт хэлэлцүүлгийн нээлтиин үйл ажиллагаа, Хятад улсын умардад нээлттай эдийн засаг худалдааны уулзалт хэлэлцуулаг, хурал форум, үзэсгэлэн яармаг, хүмүүнлэгийн солилцоо, Монгол Улс, ОХУ-ын Овер Байгалийн хязгаар зэрэг бусад улс орон, бус нутаг болон Хятадын холбогдох муж, хотуудаас эдийн засаг, худалдааг ахиулах арга хэмжээнүүд зэрэг таван томоохон агуулгын хурээнд зохион байгуулж байна.