Б.Пунсалмаа, УИХ-ын гишүүн
2024.08.16
ДЭЛХИЙН 205 ОРНЫ 195 НЬ ХУДАЛДААНЫ ЯАМТАЙ БАЙНА. ХАРИН МАНАЙД АЛГА.
Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд зааснаар өрсөлдөх чадвартай, үнэ цэн шингэсэн, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний экспортын чиг баримжаатай, импортыг орлох үйлдвэрлэлийг төрөөс дэмжин хөгжүүлэхэд хуулиар зохицуулна гэсэн байдаг. Гэвч импортыг орлох олон бүтээгдэхүүн дэмжлэг муутайгаас импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх боломжгүй байдаг.
Энэ талаар Аж үйлдвэрийн байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа байр сууриа илэрхийлсэн. Тэрээр, “Аж үйлдвэржилт, худалдааны бодлого бол төрийн бодлого шийдвэрийн төвд байж байх ёстой. Хоорондоо уялдаа холбоотой салбар. Бид үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг бол худалдан авах. Гэтэл үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний худалдааны томоохон институцийн бодлого алга. Худалдааны яам алга.
Дэлхийн 205 орны 195 оронд худалдааны яамтай байна. Бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, жинхэнэ баялаг болгох тал дээр анхаарах ёстой гэдгээ Төсвийн зарлага 27 их наяд төгрөг. Төсвийн ихэнхийг импортын бараанд зориулж байна. Уг нь дотоодын үйлдвэрлэлдээ зориулж квот тогтоогоод үндэсний үйлдвэрлэгч нарыг төрийн худалдан авалтаар дэмждэг байх хэрэгтэй.
Хэрэв квот тогтоогоод зарлах юм үйлдвэрлэгч нар тэр хэмжээнд нь зориулаад үйлдвэрлэнэ. Ийм маягаар маш олон үндэсний үйлдвэр хөгжих боломж бий. Тиймээс төрийн худалдан авалт дээр анхаарч ажиллах ёстой.” гэсэн юм.